С.Жавхлан сонгуулийн дүн сонсоод уйлжээ

2012 оны УИХ-ын сонгуульд  Увс аймгийн 15-р тойрогт   МУГЖ С.Жавхлан “МАХН-ҮМАН-Шудрага ёс” эвсэлээс нэр дэвшсэн. Гэвч тэрбээр нэлээд хүчтэй өрсөлдөгчидтэй учраа таарсан бөгөөд энэ удаад Увс аймгаас МАН-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн нар ялалт байгуулсан юм. Харин гавъяатын хувьд тойргийн нийт саналын 4251 санал буюу 11,36 хувийг нь авчээ.

Хэдийгээр энэ нь тийм ч өндөр үзүүлэлт биш ч гэлээ дуучин хүний хувьд бол чамлахааргүй амжилт. Сонгуулийн өмнө Увс нутгийн ард түмнээ өөрт нь итгэл хүлээлгэж, төрд гаргана гэдэгт тун чиг итгэлтэй байсан С.Жавхлан сонгуулийн саналын үр дүнг сонсоод нэлээд тавгүйрхэсэн бөгөөд хоолой нь зангирч, нулимс нь мэлтэлзүүлэн “За яахав би залуу хүн шдээ” хэмээн өөрийгөө зоригжуулсан гэнэ лээ. Ямартаа ч энэ удаагийн сонгуульд иргэд сонгогчдын саналаас нэлээдийг “зулгааж” чадсан тэрбээр дараагийн сонгуульд даагаа нэхэх нь гарцаагүй. Харин тэр үед Увсынханы сонголт хэр мэргэн байхыг цаг хугацаа л харуулах биз ээ.
Г.Мөрөн www.uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих