10 нам хамтран мэдэгдэл гаргалаа
“Монгол ньюс” мэдээллийн төвд 10 намын удирдлагууд яг одоо сэтгүүлчдэд мэдээлэл өгч байна. Тэд 2012 оны УИХ болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн санал хураах, дүн гаргах үйл ажиллагаанд алдаа, зөрчил гарч байгаа нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан иргэдийн сонгох, сонгогдох эрхийг бүдүүлгээр зөрчиж, бүрэн эрхэд нь халдсан гэж үзэж байгаа тул сонгуульд оролцсон улс төрийн нам, эвслүүд мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд “Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг дээдлэн сонгуулийг шударга, хуулийн хүрээнд явуулах, санал хураах автоматжуулсан системд хандах эргэлзээг арилгах үүднээс улс орон даяар бүх тооллогыг уламжлалт гар ажиллагаагаар хийхийг, тооллогын дүнг баталгаажуулахыг тэд Сонгуулийн ерөнхий хорооноос шаардаж байна” гэжээ. Тус мэдэгдлийг Гурав дахь хүчин эвсэл, Иргэний зориг Ногоон нам, Иргэний хөдөлгөөний нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, Монголын ногоон нам, Эх орон нам, Эх орончдын нэгдсэн нам, Хөгжлийн хөтөлбөрийн намын удирдлагууд хийж байгаа юм.
URL: