Лэди Гага Монголд ирнэ

Загварын ертөнцөд хүлээлт үүсгээд байгаа “Fashion Channel”-ийн нээлтэн дээр загварын томчуудаас гадна дэлхийн од дуучин Лэди Гага Монголд ирэх болжээ. Ийнхүү дэлхийн хэмжээний одыг Монголын гэх тодотголтой “Фэшн чэнл” даллаж Монголын загварын ертөнцийг анхаарлын төвд оруулахаар шийдэв бололтой.

Тайзны ард нэргүй хөдөлмөрлөдөг, үлддэг загвар зохион бүтээгч, үсчин, нүүр будагч, зурагчин зэрэг загварынхныг нуруундаа үүрч явдаг “чимээгүй” алтан гартнуудыг энэхүү телевиз түлхүү харуулж, тэднийг сурталчилахад голлон анхаардаг ажээ.
У.Саран (www.wikimon.mn)


URL:

Сэтгэгдэл бичих