Н.Энхбаярын нам Эх орончдын өдрөөр буяны ном хуруулна

Эх орончдын өдөр” буюу МАХН-ын байгуулагдсаны 90 жилийн ойг МАН, МАХН хоёул тус тусдаа тэмдэглэх гэж байна. Өнөөдөр МАХН-ын ойг тэмдэглэх ажлын хэсэг хэвлэл мэдээллийнхэнд хандлаа.
Уг ойг МАХН-тай хамтран “ Тусгаар тогтнол “ эвсэл,  “ Эрс шинэчлэл “ хөдөлгөөн,  Ардын хянан шалгах хороо , МУНН, ҮШН  хамтран зохион байгуулах аж.
Ойн үеэр  “ Эх орон “ сэдэвт спорт урлагийн тэмцээн,  “ Эх орон шударга ёс “ телевизийн нэвтрүүлэг бэлтгэн  нэвтрүүлэх юм байна. Түүнчлэн “ Үе үеийн эх орончдын гэгээн дурсгалыг хүндэтгэн Дашчойлон хийдэд буяны ном хуруулах ажил явагдана ” хэмээн зохион байгуулагчид ярилаа.
Мөн Д. Сүхбаатарын түүхийн тухай  гарч буй асуудалтай холбогдуулан намын байр сууриа УИХ-ын гишүүн Ц. Шинэбаяр илэрхийлэхдээ “ Энэ бол ташаа мэдээлэл. Үүнийг бид нийгмийн эрүүл байх үйл явцыг сааруулж байгаа гэж ойлгож байгаа. Бид үүний эсрэг хариу арга хэмжээ авна “ гэв.

Б.Даваахүү


URL:

Сэтгэгдэл бичих