Харамч эрийн гар тэнийсэн үдэш +18

Самбуу бол хахир харамчаараа нутаг орондоо алдартай эр юмсанж. Архи уудаггүй, тамхи татдаггүй дээр нь олсон мөнгөө өөрөөсөө хүртэл харамладаг дэндүү хорголоо тоолсон зантай учраас сумынхаа хамгийн анхны баян болж хоёр давхар хувийн орон сууц бариулж, “УАЗ-469” машин, микроавтобус хэмээх хоёрын хоёр машиныг хашаандаа сойх болсон байна. Сүүлдээ хашаандаа найман нэрийн барааны том дэлгүүр нээж долоо хоногт удаа нийслэл хот руу микроавтобусаараа бараанд явдаг болжээ. Түүн шиг нарийн тооцоотой хүн хот руу бараанд явахдаа юу гэж хоосон явахав. Хот хүрээ орох гэсэн хүмүүсийг боломжийн үнээр авч явахын зэрэгцээ буцахдаа ч бас сумынхаа иргэдтэй холбогдон ачиж аваад гардаг болсон аж. Нэгэн өвөл Самбуу Улаанбаатар хотоос микроавтобусныхаа ар талаар дүүрэн Хятадын хямд бараа дүүргэж ачаад урд талынхаа суудлуудад 12 хүн зүү орохгүй зайгүй чижиж аваад нутаг руугаа хөдөлжээ.

Тэрбээр зургаан цаг гаруй давхисны эцэст харанхуй болсон хойно суман дээрээ ирж авчирсан хүмүүсээ гэр гэрийн нь үүдэнд буулгаж өгсөн байна. Ингэхгүй бол дараа нь тэдгээр хүмүүс ахиад машинд нь суухгүй гэж бодсон учраас бензин тосондоо харамсан байсан ч хүргэж өгсөн нь тэр. Бүх хүн ачаа бараагаа аван бууж дууссан хойно Самбуу микроавтобусныхаа хаалгыг хааж түгжих гэсэн боловч суудал дээр нь гүйцэд боловсорсон алим шиг час улаан хацартай, ногоон торгон дээлтэй малчин гэмээр 18-19 орчим насны бүрэг ичимхий охин өөдөөс нь эгцхэн ч харж чадахгүй дөмбийн сууж байгаа харагджээ. Самбуу ихэд алжааж ядран бушуухан харьж амрахыг хүсч байсан болохоор улаан хацарт охин руу ууртайгаар хялалзан “Чи хаана буух юм бэ?” гэж чанга дуугаар зандран асуувал охин “Сумын төв дээр таньдаг айл байхгүй. Харин манай гэр сумаас 20км зайтай Хар Мухартын өвөлжөөнд байдаг юм.

Та намайг гэрт хүргээд өгөөч. Би танд замын зардал дээрээ нэмээд 2500төгрөг өгье” хэмээн ээрч түгдрэн байж хэлээд ихэд ичиж зовниж байгаа бололтой доошоо харж гар хуруугаараа оролдсон аж.Гэрээсээ анх удаа холдож хот орчихоод ирж байгаа бүрэг ичимхий хөдөөх охины энэ үгийг сонсоод харамч Самбуугийн дургүй хүрэн ярвайсан ч тогойд нь гэнэт нэгэн бодол ороод ирсэн байна. Тэрбээр өөрөө нас аль хэдийн дөч гараад явчихсан мөн эхнэр нь өөртэй нь ижилхэн мөнгө мөнгө гэж явсаар байгаад сүүлийн үед бэлгийн хөрөлтөнд орсон зэргээс шалтгаалан “Боловсорсон алим шиг энэ охиныг гэрт нь хүргэж өгөх замдаа нэг аятайхан газар зогсч байгаад эвтэйхэн эдэлчихвэл үнэгүй цэнгэл болох юм биш үү” гэж бодсон аж. Гэхдээ тэр өмнө нь эхнэрээсээ далдуур хүүхэн шуухан эргүүлж илүү дутуу мөнгө зарлагадаж байгаагүй учраас “Дэмий ч юм уу” гэж нэгэнтээ бодоод амжсан байна. Гэвч ичиж зовсондоо орох байх газраа олж ядан түнтэгнэж суугаа хөдөөх охины дээлийн нь энгэрт багтаж ядан түнхэлзэх том хөхийг хармагцаа сэтгэл шуударч гэрээрээ орж бараагаа ч буулгалгүй тэр чигээрээ Хар Мухартын ам хэмээх урт хөндийг чиглэн хөдөлжээ. Ийнхүү хөдлөхдөө бас ч гэж эр хүн юм гэсэндээ “Ийм хөөрхөн охиныг яаж буулгаад хаячих билээ. Гэрт нь хүргэж өгөхөөс биш яахав. Бүр үнэгүй хүргээд өгсөн ч яахав” хэмээн зусардаад авсан аж.

Хөдөөний охин өөрийг нь хөөрхөн гэж хэлэхийг сонсоод дээлийнхээ ханцуйгаар нүүрээ даран ичингүйрэхийг голынхоо толинд харсан Самбуу “Энүүхэн ийшээ эргээд нэг газар зогсч байгаад дараад аваад байз” гэж шүлэнгэтэн бодсон юмсанж. Тиймээс нэгэн хөтөл давмагцаа замаас гаран давхиж айлын хаваржаа бололтой нэгэн эзгүй саравчны араар ороод машинаа зогсоожээ. Тэгээд арын хаалгаа нээн явж ормогцоо охин руу ухаан зулаггүй дайрч энгэр лүү нь гараа явуулан дэлэн хөхийг нь барих гэж оролдсон байна. Гэтэл хар нялхаасаа үхэр малтай ноцолдож өссөн хөдөөний охин тийм амар эрхэнд нь орсонгүй. Харин ч бүр Самбуугаас хэд дахин илүү чийрэг гүжирмэг болох нь шууд л мэдэгдэж хоёр гарыг нь алдалж түлхээд золтой хааг нь ханзлаад хаячихсангүй. Охинтой хамаг хүчээ шавхан ноцолдож сүүлдээ дийлдэх шинжтэй болсон Самбуу аахилж уухилан байж гараа сулруулаад “Байж бай хөөе, ах нь чамд гоё юм өгье” гэсэн аж. Тэрбээр арайхийж охины чийрэг гараас мултармагцаа машиныхаа арын хонхор луу тонгойн хамгийн захад байсан цаасан хайрцагийг зад татан нээж дэлгүүрийнхээ лангуун дээр тавих гэж авсан эмэгтэй хүний нүүрний тос уруулын будаг бүхий жижиг хайрцгийг шүүрэн авч “Ах нь чамд үүнийг зүгээр өгч байгаа юм” гэсэн юмсанж. Энэ нь Самбуу хүн болж төрсөнөөсөө хойш анх удаа алгаа тэнийлгэсэн “гайхамшигт” үйл явдал болжээ. Охин тэрхүү хайрцагийг нээж үзээд гар нь бага зэрэг суларсан ч ичимхий зан нь дийлсэн бололтой энгэр лүүгээ гарыг нь оруулалгүй тас зуурсан хэвээрээ л байж. Самбуу түүнтэй дахиад арав гаруй минут зууралдан ноцолдсон биш дур хүсэл нь улам бүр шатаж эрхтэн нь өмдөн дотроо багтаж ядан бүр ч байж яджээ. Иймээс тэрбээр ахин хойшоо эргэж эмэгтэй хүний гоёмсог гутал гаргаж ирээд “Ахтайгаа юу яавал энэ гутлыг чамд зүгээр өгнө шүү” гэсэн байна.

Энэ удаа охин бууж өгөв бололтой гутлыг нь авч сугавчилж яваа даавуун торондоо хийчихээд суудал дээр тэрий хадан унаад өгчээ. Бүсийг нь тайлахад хөдөлсөн ч үгүй. Гэвч энгэрийг нь задлан яраад хүзүү хоолойг нь үнсч эхэлмэгч “Болиоч ээ эвгүй байна” гэсээр босч ирээд ахин гараас нь зуураад авсан аж. Үүний дараа ахиад 10 минут зууралдсаны дараа Самбуу өмднийхээ халааснаас түрийвчээ гаргаж ирээд 20 мянгатын гурван дэвсгэрт шув татан охины гарт атгуулж “Ах нь гацхан удаа хурдан юу яана шүү дээ” гэсээр дараад авсан аж. 60 мянган төгрөг гартаа тас атгасан охин ч энэ удаа түүний өөдөөс эсэргүүцсэнгүй. Өмнө нь эр хүнтэй унтаж үзээгүй онгон охин амталж хар хөлсөө садруулан тух бахдалтайгаар дур тавьсан Самбуу гэр лүүгээ буцаад явж байхдаа “Хүнтэй унтаагүй байсан учраас тэгж их айхтар ичиж зовж эсэргүүцсэн юм байна л даа” гэж бодон маадайж байсан ч “Ааяа ганцхан удаа дур тавихын төлөө мөн ч их юм зүгээр өгчихлөө дөө” хэмээн ихэд харамсан шогширч “Ахиад яасан ч охин хүүхэн шохоорхохгүй юм шүү” гэж бараг л андгай тангараг тавьж явсан аж.

Нийтэлсэн:   Батнаран


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих