Ай.Төмөр-очир: Жанжныг маань ингэж доромжилвол Сүхбаатарынхан зүгээр байхгүй шүү Со гуай !
Д.Сүхбаатарын хөшөөг буулгаж талбайг чөлөөлөөд урд цэцэрлэгт нь Монголын 2220 жилийн түүхийг харуулсан хүрээлэн байгуулсан нь дээр гэж Даяар Монголын-ариун голомт ТББ-ын тэргүүн, МУГЖ Д. Сосорбарам мэдэгдсэн билээ. Ерэн жилийн түүхт ойгоо сүр дуулиантай тэмдэглэж байгаа МАН-ынханд энэ нь огт таалагдсангүй. Жанжны хөшөөгөө 1 тэрбум төгрөг зарцуулан шинэчлэж, хүрэлээр цутгуулан тавьж байгаагаа зөв Хийсэн гавъяа нь энэ хүнийг төв талбай дээрээ мөнхрөх хангалттай шалтаг нь болно гэж эсэргүүцэн дайрсан юм.
Дээр нь жанжны тухай “ҮНЭН ТҮҮХ” баримтат нэвтрүүлэг хийж агаарын сувагтай 14 телевизийн наймаар нь арван хоногийн өмнө нэг орой зэрэг цацаж даарин дээр нь давс нэмсэн юм. Нирун студийн захирал, кино найруулагч Ж.Батсайхан зарим түүхчтэй хамтран энэ нэвтрүүлгийг хийжээ. Үүнээс болоод Д. Сүхбаатарын гай гавъяа хоёрыг өмөөрсөн бас гутаах гэсэн мэтгэлцээн нийгмийн бүхий л хүрээнд дэвэрлээ. Хэвлэлээр ч ид өрнөж байна. Шууд телевизийн Гамбир нэвтрүүлгээр 2-р сарын 26-ны Бямба гарагийн дугаар жанжныг тойрсон энэ сэдвээр хэлэлцүүлэг хийжээ.
Даяар Монголын-ариун голомт ТББ-ын тэргүүн, МУГЖ Д. Сосорбарам, удирдах зөвлөлийн гишүүд болох Б. Болдсайхан, О.Батсайхан нар Сүхбаатар аймгийн уугуул, МЗЭ-ийн шагналт, яруу найрагч, сэтгүүлч Ай.Төмөр-Очир, жанжны ач Ц. Хүрэлсүх, Болор цомын хишигт, яруу найрагч Ж. Мөнхбаттай халз мэтгэлцжээ. МУГЖ Д.Сосорбарам цэргийн жанжин байсан гавъяаг нь хүлээн зөвшөөрч, харин хөшөөг нь нэрэмжит талбай дээр нь биш БХИС, БХЯ-ын өмнө шилжүүлсэн нь дээр. Ингэснээрээ түүхээ үнэн зөвөөр нь гаргахад том дэм өгнө гэж үздэгээ хэлж. Харин ариун голомт болсон газар шороогоо хамгаалахын оронд жанжныг маань ингэж доромжилвол зүгээр байхгүй шүү хэмээн МЗЭ-ийн шагналт, яруу найрагч Ай.Төмөр-Очир хариуд нь сануулаад авчээ. Улаан цагаан дээрээ хүртэл тулж, Д. Сүхбаатарыг тойрон маргалдсан тэдний энэ мэтгэлцээнийг доорхи бичлэгнээс бүрэн эхээр нь үзээрэй.
Гамбир нэвтрүүлгийн зохиогч, сэтгүүлч, Л. Пүрэвням
URL: