Хүчтэй борооны улмаас таван хүн нас барлаа

Сүүлийн өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй аадар бороо орж байгаа. Тэгвэл үүний улмаас орон нутагт таван хүн нас барсан байна. Тодруулбал, Баян-өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багийн нутаг, “Бөхмөрөн” голын усанд энэ  сарын 22-ны өдөр иргэн 2 настай, эмэгтэй Х унаж осолдсон байна. Мөн Өмнөговь аймгийн Сэврэй сумын нутаг, “Баян бор нуруу”, “Хонгорын гол” гэдэг газруудаар өнгөрсөн бямба гарагт  хүчтэй аадар бороо орсны улмаас “УАЗ-469” маркийн автомашинтай зорчиж явсан дөрвөн  иргэн үерийн усанд урсчээ. Үүний улмаас иргэн 40 настай, эмэгтэй М, иргэн 8 настай, эрэгтэй О нар осолдож нас барсан байсныг иргэд гаргаж авсан талаар аймгийн Онцгой байдлын хэлтэст мэдээлсэн байна.  Үүнээс гадна  Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын төвд энэ  сарын 22- нд усархаг бороо орж үер буусны улмаас хоёр  хүн үерт автжээ. Тэд Бонго загварын машинтай явж байгаад  сураггүй болсон тухай сумын дуудлага өгснөөр ОБХ-ийн Эрэн хайх, аврах бүлэг ажиллаж 36 настай, эрэгтэй Т, 67 настай, эрэгтэй М нарын цогцсыг олсон байна.

Э.Болоржин


URL:

Сэтгэгдэл бичих