С.Баярцогт Сэлэнгийн 80 жилийн ойд хандив өгөөгүй

Үнэн юм гэдэг үнэнээрээ сайхан.

Эр хүн хэлсэндээ эмээлт морь харайсандаа байх бүүр ч сайхан. Атрын аяны эзэд амьд бүхнийг ундаалан тэтгэгч Сэлэнгэ мөрний хөвөөнд Сэлэнгэ аймгийн 80 жилийн ой өнгөрсөн жил болж ёстой л дэнж хотойлгосон сайхан наадам болж улс орон даяараа Сэлэнгэ түмнээр бахархаж, зохион байгуулалт, их бүтээл нь бүхнийг шагшуулан байсан нь ердөө л жилийн өмнө юм.
Гэтэл энэ нутгийн хүү, Хамтарсан засгийн газрын Сангийн сайд С.Баярцогт аймгийнхаа ойд 1 төгрөг ч өгөөгүй хандивлаагүй гэхэд итгэх хүн үгүй биз.

Харамсалтай нь энэ үнэн.

Тэрээр УИХ-ын танхимд “Би жилийн 2 тэрбумын орлоготой” хэмээн хээв нэг хэлж суусан атлаа Ардын Их Хуралтай нийлүүлээд 4 удаа УИХ-ын гишүүнээр сонгоод өгчихсөн Сэлэнгэчүүддээ сохор зоос ч хялайлгаагүй хэрнээ одоо явагдаж буй УИХ-ын сонгуульд “Би аймгийн 80 жилийн ойд их хэмжээний мөнгө хандив болгосон” хэмээн хээв нэг ичих ч үгүй ярьж явна.
Үүнд эгдүүцсэн нутгийн олон “Арай ч ингэж худал ярьж болохгүй ээ. Сангажавын хүү эвдэрчээ” хэмээн толгой сэгсэрч байгаа бол хамтран зүтгэгчид нь “Гишүүн ойрд их ачаалалтай байгаа. Хааяа ингэж мартаж санаад байгаа юм юун сүртэй юм бэ?” хэмээн арга ядсан тайлбар хэлж байна.

2009, 2010, 2011 оны төсөвт Сэлэнгэд С.Баярцогтын гээд хуруугаар заагаад өгөх ажил байхгүй хэрнээ 2012 онд ихээхэн мөнгө төгрөг төсөвлүүлэн гүйсэн тухайгаа тайландаа бичсэн байгааг харсан түүнийг “Хөөрхий минь Сонгууль болохыг санаждээ” хэмээн нутгийн олон нь амны зугаа болгон “Сонгохгүй” хэмээн шийдээ хэлж сууна.

Б.Гурванцог


URL:

Сэтгэгдэл бичих