МАН “Монгол улсын баатар” болох уу?

Өнгөрөгч бямба гарагт МАСОХ – ны ээлжит V чуулган болж 801 төлөөлөгч оюутан оролцон МАН – ын их хуралтай барьцалдах лугаа адил төрийн ордныг түйвээх дөхөж эрх баригч намын эрх оюутанууд ордны хамгаалалтынханыг ихээхэн тэвдүүллээ.

МАН – ын дарга, ерөнхий сайд С.Батболд, генсек У.Хүрэлсүх зэрэг МАН – ын удирдах зөвлөлийн гишүүд бүрэн бүрэлдхүүнээрээ очин оюутны хэлж ярисан, бүхнийг бүхнийг нэгд нэгэнгүй тэмдэглэн авч yes, ok, no problem хэмээн ам гарлаа.  Хамгийн гол нь чуулганаас МАН – ыг “Монгол улсын баатар” болгох санаачилга гаргажээ.

Тэд энэхүү санаачилгаа МАН – ын удирдах зөвлөлд хүргэж байгаа бөгөөд намын дарга,  ерөнхий нарийн бичигийн дарга нар баяртайгаар хүлээн авсан бөгөөд 90 жилийн түүхтэй эгнээнээсээ олон баатар төрүүлсэн, яр тэмбүүндээ баригдсан 500 мянган хүн хүрэхтэй үгүйтэй сөнөж мөхөх дөхсөн ард түмнийг өдий зэрэгт хүргэж, бичиг үсэгтэй, эрүүл энх болгон, 1939 оны Халх голын дайнд бүрэн төгс ялалт байгуулан, НҮБ – т элсүүлсэн, Монгол хүнийг сансарт нисгэсэн гээд үй олон шалтгаан байгааг дурдаж нижгэнсэн алга ташилт дунд НАМОХ – ны ерөнхийлөгч Б.Амарсанаа хүлээн авлаа.

Мэдээж МАХН хэмээх түр штабыг далаар нь цэвэр тавих хамгийн шилдэг энэхүү аргыг энхрий хайрт намдаа элэг зүрхнээсээ уяатай оюутануудаасаа гарган ирж байгаа нь намын залуус хүчтэй байгааг харуулах гэсэн, МАХН хэмээх проблемд цэг тавих гэсэн алсын хараа ажиллаж байгаа буйзаа.

www.TSAG.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих