Д.Очирбат гишүүн аавдаа Зүрх ууланд ”ам” авч өгчээ
Манай цахим хуудсанд Чингэлтэй дүүргийн иргэд хандлаа. Иргэдийн мэдээлснээр “УИХ-ын гишүүн Д.Очирбат, Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа эрх мэдлээ ашиглан Чингэлтэйн салбар уулсын нэг ам болох Зүрх уулын аманд өөрийн хамаатнууддаа их хэмжээний газар олгосон. Тус газарт төрөл садангууд нь том хаус барьцгаан амьдарч байна. Гэтэл жирийн иргэд бидэнд 0.07 га газар ч олдохгүй байна. Та бүхэн энэ талаар сурвалжилж өгнө үү” гэсэн хүсэлтийг манай редакцид ирүүлсэн юм.
Эл мэдээллийн дагуу Чингэлтэйн Зүрх уулын зүг зорилоо. Бидний олж мэдсэнээр УИХ-ын гишүүн Д.Очирбат нь парламентад сонгогдохоосоо өмнө Засаг даргаар ажиллаж байх үедээ Зүрх уулын аманд их хэмжээний газрыг өөрийн аавынхаа нэр дээр өмчлүүлж өгсөн гэнэ. Тус газар дээр нь аавынх нь эзэмшлийн гурван ч хаус барьсан юм байна. Бид тус хаусны хоёрыг нь олж фото зургийн хальснаа буулгалаа.
Чингэлтэй дүүргийн эцсээс дээш 3 км орчим яваад хүрэх Зүрх уулын хормойгоос Д.Очирбат гишүүний аавынх нь байшинг сураглахад эхний хүмүүс шууд хэлж өгч байлаа. Тэндхийн иргэд ч андахгүй сайн мэддэг юм байна. Д.Очирбат гишүүний ахынх нь байшин Зүрх уулын хормойд орших ажээ. Харин түүнээс дээш 200 метр орчим яваад аавынх нь байшин “тааралдав”. Тус дүүргийн иргэн Н.Даваа ийнхүү ярилаа.
“Энэ уулын аманд Очирбатын хэд хэдэн байшин байгаа. Дандаа аавынх нь нэр дээр байдаг. Урт хашаа татаж маш их хэмжээний газрыг хувьдаа авсан нь энэ. Аавынх нь хашаа 0.07 га газраас их байна уу, бага байна уу, та бүхэн хардаа. Маш их хэмжээний газар байгаа биз дээ” хэмээсэн юм. Д.Очирбат гишүүний аавынх нь эзэмшлийн хаус нь шар хашаагаар хүрээлэгдсэн их хэмжээний газар эзлэх ажээ. Барагцаалж боломгүй хэдэн га-аар тоологдох их хэмжээний газрыг энэ уулын аманд эзэмшдэг юм байна.
УИХ-ын гишүүн Д.Очирбатын аавынх нь хаус
Иргэдийн хэлснээр тус уулын амыг “Очирбатын ам” хэмээн нэрийдэх болсон байна. Учир нь энэ уулын аманд аавынхаа нэр дээр гурван ч хаус барьж эзэгнэн суусан бол өөр төрөл садныхан нь олон байшин байдаг ажээ. УИХ-ын гишүүн Д.Очирбат нь Чингэлтэй дүүргийн засаг даргаар ажиллаж байхдаа ийнхүү хэмжээ хязгааргүй их хэмжээний газрыг аав, ах дүүдээ авч өгсөн ажээ.
Нэг сая гаруй хүн амтай нийслэл хотын иргэдийн 20 ч хүрэхгүй хувь нь 0.07 га газраа хувьдаа эзэмшиж авч чадаагүй атал Засаг дарга нь хувьдаа их хэмжээний га газар ийнхүү өмчилж авчээ.
Ерөөс Д.Очирбат гишүүн Чингэлтэй дүүргийн Засаг даргаар ажиллаж байх үедээ газрын наймааг чамгүй сайн хэрэгжүүлсэн нь үнэн гэдгийг түүний энэ байдал нотолж байна. Мөн тэрээр хэдэнтээ авлигын хэрэгтэй холбогдон хэд хэдэн удаа эрүүгийн хэрэгт сэжигтнээр татагдан шалгагдаж байсан тухай баримт мэдээлэл олдов. Тэрээр дүүргийн Засаг дарга байхдаа газар дураараа олгодог, авилга авдаг байснаас гадна, төсвийн хөрөнгийг үргүй зарцуулж байсан хэрэгт холбогдож холбогдож байсан нэгэн гэнэ.
2004 онд намынхаа мєнгєнєєс 10 сая тєгрєг сох дутааж хувьдаа завшсан хэргээр цагдаагийн хаалга татаж, эрvvгийн хэрэгт шалгагдаж байсан vе тvvнд байдаг ажээ. Учир нь намдаа ирсэн хандивын мєнгийг мань хvн єєртєє хандивлачихсан хэрэг гэнэ. Цагдаагийн байгууллага мєрдєн байцаалт явуулж, прокурор хянаад шvvхэд шилжvvлсний дараа шvvх тvvнд холбогдох хэргийг хэрэгсэхгvй болгосноор энэхvv хэрэг нэг юм хаагдсан тvvхтэй аж.
Д.Очирбатын ахын байшин
Тэрээр Авто замын газрын дарга асан Д.Бат-Эрдэнэтэй үй зайгүй найзууд юм байна. Нэрээ хүртэл өөрчилж, хуурамч диплом өвөртлөн төрийн албанд шургалсан Д.Бат-Эрдэнийг “бүтэхгүй” нөхөр гэдгийг нийслэлийнхэн мэддэг. Түүнийг Авто замын газрын даргаар ажиллаж байх үед нь Засаг даргаар ажиллаж байсан Д.Очирбат чамгүй их мөнгийг хамтдаа хуваалцаж завшсан гэх ч хардлага байдаг ажээ. Хамгийн сүүлд түүний талаарх таагүй мэдээлэл бол их хэмжээний өртэй гэх мэдээлэл юм. Түүний ойрын эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Х.Баттулгаас их хэмжээний мөнгө зээлсэн ч мань эр зээлээ төлж чадахгүйд хүрээд байгаа гэнэ. “Женко”-гоос зээлсэн мөнгөө сонгуульд зарцуулж, эргүүлэн шархаа нөхөхөөр зүтгэж байгаа гэх хардлага ч олон нийтэд байгаа юм.
Ямартай ч УИХ-ын эрхэм гишүүн Д.Очирбат аав, ах дүүдээ их хэмжээний газар ийнхүү хувьчилж өгсөн юм байна. Тус дүүргийн иргэдэд хуулиар оногдсон 0.07 газар нь олдохгүй байхад төрийн эрх мэдэлтнүүд ийнхүү хэдэн га-гаар нь газар өмчлөөд буйд иргэд бухимдалтай байгаагаа манай сайтаар дамжуулан илэрхийлсэн юм.
Т.АМУР
Olloo.mn
URL: