Ардчилсан намаас нэр дэвшигчдийн гурав нь ял шийтгэл амсч байжээ
Хүн муулж, худал гүтгэхийн донд нэрвэгдсэн Ардчилсан намынхан өөрийнхөө толгой дээрх хэрээг харалгүй удаж байна.
Энэ намаас 2012 оны УИХ-ын сонгуульд ял шийтгэл амсч байсан гурван хүн нэр дэвшиж буй юм. Төрийн өндөр дээд албан тушаалд санаархагч эдгээр буруу гартан, бузар үйлтэнүүдийг 2008 оны сонгуульд Баянгол дүүрэгт ялагдал хүлээчихээд заргалдсаар явж Төрийн ордны том ширээг тохойлдсон С.Эрдэнэ тэргүүлнэ. Яагаав “Тунгалаг Тамир” кино “Энэ хүнийг Эрдэнэ гэдэг” хэмээн эхэлдэг шиг Ардчилсан намаас ял шийтгэл амсч байсан нэр дэвшигчидУЖ63072813 регистрийн дугаартай УИХ-ын 25-р тойрог Баянгол дүүрэгт нэр дэвшигч Содномзундуйн Эрдэнэ гэдэг эрхмээр эхэлнэ. Тэрбээр Ардын армийн шүүхийн 1984 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 116 дугаар шийдвэрлэх тогтоолоор ЭХТА-ийн 73 дугаар зүйлийн “Б”, 198 дугаар зүйлийн “А”-д заалтаар долоон жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1989оны 3 дугаар сарын 14-ний өдөр шүүх захирамжаар хугацааны өмнө тэнсэн суллагдсан байдаг.
Мөн Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн 41/А/ дугаар шийдвэр тогтоолоор ЭХТА-ийн 150 дугаар зүйлийн 150.3 дахь хэсэгт зааснаар зургаан жилийн хугацаагаар хорихыг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заагданцагаатгажээ. Үүний дараагийн эрхэм бол өнгөрсөн дөрвөн жилийн хугацаандЗавхан аймгийн Засаг даргын сэнтийд завилахдаа иж бүрэн 1000 ширхэг компьютрийг төрийн мөнгөөр авч хувьдаа завшсан зэрэг цөөнгүй будилдаан хутгасан УЖ60010339 регистрийн дугаартай Дамдинсүрэнгийн Санжмятав юм. Тэрбээр Дархан хотын шүүхийн 1980 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн таслан ШИЙДЭХ тогтоолоор ЭХТА-ийн 169 дүгээр зүйлийн “В”-д зааснаар хорих ялыг тэнсэлж нэг жилийн хугацаагаар хянан харгалзаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78. хэсэгт зааснаар ялгүйд тооцогдсон байх юм. Энэ эрхэм өдгөө УИХ-ын есдүгээр тойрог, Завхан аймагт сонгуулийн сурталчилгаагаа хийж яваа. Харин гуравдагч этгээд бол УЖ63072813 регистрийн дугаартай Домбонгийн Үүрийнтуяа. Түүний шийтгэгдсэн байдал нь ЭХТА-ийн 131 дүгээр зүйлийн 131.1 дэх хэсэгт зааснаар 500 мянган төгрөгийн эд хурааж, 150.3 дахь хэсэгт зааснаар таван жил нэг сарын хугацаагаар хорихыг 2009 оны долдугаар сарын 9-ний өдрийн “Өршөөл үзүүлэх” тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь зааснаар өршөөн хэлтрүүлсэн. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн шүүгчийн 2012 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн дугаар захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.3 дахь зааснаар хугацаанаас өмнө ялгүйд тооцогдсон ажээ. Энэ гурван хүнээс гадна ял шийтгэл хүлээж байсан 10 хүн энэ удаагийн сонгуульд өрсөлдөж байгаа юм.
Бусад нь хэн бэ гэж үү?
МНН намаас Дорнод аймагт нэр дэвшиж буй ЖЭ70042511 регистрийн дугаартай Дондогийн Темөрбаатар нь ЭХТА-ийн 97 дугаар зүйл /бусдын бие махбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах/ 97.1 дэх хэсэгт зааснаар хоёр жилийн хугацаагаар хорихыг тэнсэж нэг жилийн хугацаагаар хянан харгалзах ял шийтгэгдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлийн 78.2 дахь хэсэгт зааснаар ялгүйд тооцогдсон байна.Мөн МНН-аас Хэнтий аймагт нэр дэвшигч СЭ54021816 регистрийн дугаартайТөмөр-Очирын Цамбалхүндэв нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2003 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 106 дугаар шийтгэх тогтоолоор ЭХТА-ийн 97 дугаар зүйл, 97.1 дэх хэсэгт зааснаар нэг жилийн хугацаагаар хорихыг тэнссэн. Мөн МНН-аас Орхон аймагт УИХ-ын сонгуульд нэр дэвшигч ФМ61090560регистрийн дугаартай Цэрэндамбын Сарантуяаг 2001 онд Дархан-уул аймгийн сум дундын шүүхээс 30 мянган төгрөгөөр торгох ял оноож, хэрэг цагаадсан. МУНН-аас УИХ-ын 14-р тойрог төв аймагт нэр дэвшигч УУ63022002 регистрийн дугаартай Чимэдсүрэнгийн Оюунгэрэлийг Баянгол дүүргийн шүүхээс бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан үндэслээр 10 сая 40 мянган төгрөгөөр торгох ял оноож, ялтайд тооцох хугацаа одоогоор дуусаагүй байгаа ажээ. Мөн УИХ-ын сонгуулийн 22-р тойрог Баянзүрх, Налайх дүүрэгт МУНН-аас нэр дэвшиж буй УУ5806041322 регистрийн дугаартай Батзанын Батзаяа нь Сүхбаатар дүүргийн шүүхий 1983 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 97 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор 1.6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, 1984 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан байх юм. Түүнчлэн сэлэнгэ аймагт ИЗНН-аас нэр дэвшигч ХЛ76021779 регистрийн дугаартай Хадбаатарын Бат-Ялалт нь дөрвөн сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдсэн, Орхон аймагт ЭЧХН-аас нэр дэвшиж буй ХН63073174 регистрийн дугаартай Пүрэвийн Алтан- Эрдэнэ нь Барилгын цэргийн шүүхийн 1983 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн 107 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор хоёр жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж 1984 оны арвандүгээр сарын 13-ны өдрийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 249 дүгээр зарилгын 2 дугаар зүйлийг баримтлан үлдсэн дөрвөн сар 16 хоногийн ялыг өршөөн хэлтрүүлэгдэж суллагдсан байдаг ажээ.
Ардчилсан нам бидэнд юу бүтээж өгөв?
Ийм гарчиг тавьчихаад хариулт олохоор хэсэг бодож суухдаа улстөрийн гол хүчин хэмээн нэрлэгддэг энэ намаас өөрийн эрхгүй ичив.Учир нь тэд бидэнд 1996-2000 оны хар дарсан зүүд шиг хэцүү цаг үеэс өөр юуг ч үлдээгээгүй ажээ. 1996 онд төрийн эрх барих боломжийг ард түмэн тэдэнд олгосон дуруй л өөрсдөдөө атаархаж, эрх мэдэлд шунан улайрч эхэлсэн. Үүний хар гайгаар төрийн эрх бариад гуравхан сар болж байхад нь ОУВС Засгийн газрын бодлого буруу, өгсөн хөрөнгийг зарцуулах чадвар дутаж байна гээд монголын эдийн засгийн бүтцийн өөрчлөлтийн программаа зогсоох шийдвэр гаргалаа. Ингэж эдийн засгийн байдал дээсэн дөрөөн дээр дэнжигнэж байгаад1997 оны наймдугаар сард ОУВС өнөөх программаа нам зогсоолоо.Тухайн үед 430 төгрөгийн ханштай байсан ам.долларын ханш 800 төгрөг болж инфляци өссөнөөр монголын эдийн засаг нам унав. Үүнийг тухайн үед Засгийн газар толгойлж байсан М.Энхсайхан гардан хийж, өөрөө Ц.Элбэгдоржид тийрүүлэх боломжоо бүрдүүлсэн. Гэтэл энэ үйлдэлийг Ардчилсан намынхан бусдаас буруу хайдаг сонгодог жишээгээрээ тайлбарлаж, МАН унагсан мэтээр өдийг хүртэл ярьдаг билээ. М.Энхсайхан“Намайг Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёр унагачихлаа хэмээн сүрхий мэдэгдэл хийсэн байхад хүртэл ингэж гүтгэсэн шүү дээ. Харин энэ үеэс эхлэн З.Энхболдын ирээдүйд хэр сайн луувирчин болох нь илэрч эхэлсэн билээ. Төрийн өмчийн хорооны дарга байсан тэрбээр 1997 онд дөрвөн удаа гадаадад аялахдаа 1-р сарын 21-нд хойд шөршид аялахдаа томилолтын зардал гэж 418 ам.доллар, 10-р сарын 14-16 нд явахдаа 244500 төгрөг тайлан гаргалгүй авч, 1998 онд зөвхөн Эрдэнэтүйлдвэрийн захиралыг өөрчлөх ажлаар гурван удаа томилолт авахдаа 2.4 сая төгрөг авч байжээ. 1997 оны наймдугаар сараас Америк экспресс карт эзэмшин 1165 ам.долларын зардал гаргасан байх юм. Үүнээс гадна 313.0 сая төгрөгөөр АУДуС-ын барилгыг НИК-д худалдахдаа төсөвт ердөө 35.0 сая төгрөг оруулсан байдаг тухай баримт одоог хүртэл бий. Үүнээс гадна УИХ-аас томилогдсон ажлын хэсэг Төрийн өмчийнхороонд шалгалт хийхэд зургаан тэрбум төгрөгийн өмч ашигласан байдаг. МөнЗ.Энхболд 15 том компанийн захирлыг нэг өдөр ажлаас нь халж, захирлуудын гэх тодотголтой хар баасан гарагийг түүхэнд үлдээсэн юм. Энэ мэт Ардчилсан эвсэлээс тухайн үед төрийн өндөр дээд албан тушаалд түрч болов суусан хэн боловч халаасаа дүүргээд буудаг байв. Үүний хар гайгаар 200О оны долдугаар сардЗасгиин газарт хуримтлагдсан дбтоод болон гадаад өр 137.0тэрбум төгрөгт хүрч, хугацаандаа олгоогүй цалин 8.0 тэрбум, улсын төвлөрсөн төсөв Монголбанкинд 12.0 тэрбум, банкны бүтцийн өөрчлөлтийн өрийн бичгийн үндсэн төлбөр 53.2 тэрбум төгрөг болж хүү нь 1.1 тэрбум төргөг хүлээгдэж байсан гээд боддоо. Мөн Орон нутгийн болон улсын төсөвтэй харилцагч төсөвт байгууллагуудын өр 17.4 тэрбум хүрсэн байв. Энэ бүхнийг Ардчилсан нам түүхэндээ ганц удаа төр барихдаа Монгол Ардын Намд хүлээлгэн өгсөн юм. Харин тэднийг төрөөр тоглож байх хар бараан өдрүүдэд ард түмэн туйлдаж ядрахдаа дараагийн сонгуулийг л хүлээдэг байлаа. Ингэж удаан хүлээсний эцэст Ардчилсан намд монголын ард түмэн 76 суудлаас ердөө дөрвийг өгч дүн тавьсан юм.
Ардчилсан намын лидерүүдийн хэн нь хэн бэ?
Ц.Элбэгдорж 60 саяын хахууль авав
Монгол Улсыг авилгагүй болгоно хэмээн цээжээ дэлддэг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Сэргээн босголт” банкны удирдлагыг томилохдоо намаа санхүүжүүлэх нэрийдлээр 60 сая төгрөг авч халааслаж байжээ.Тэрбээр УИХ-ын гишүүн байхдаа улсын нууц задруулсан хэрэгт холбогдож, 1998 онд Дундговь аймагт ан хийж явахад нь жолооч нь нас барсан ч дараад өнгөрсөн. Мөн 2007 онд Өвөрхангай аймагт ажлаар явж байхад нь бас жолооч нь ослын улмаас газар дээрээ нас барж байв.
Р.Гончигдорж, З.Энхболд нар гар нийлсэн луувирчид
З.Энхболд Төрийн өмчийн хорооны дарга байхдаа Р.Гончигдоржийн халаас руу нэлээд олон үйлдвэр “чихсэн” байдаг. Тухайлбал Дарханы Мах комбинатын даргаар түүний ах Санжсүрэнг томилж, үнэгүй шахам хувьчилж өгчээ. Мөн Р.Гончигдоржийн эхнэрт “Говь” комбинатын самнах, ээрэх төхөөрөөмжийг 70 орчим хувиар бууруулан өгч, үлдсэн төлбөрийг нь төрийн өмчийн хорооны данснаас шилжүүлсэн. Хүргэн ах Пүрэвсүрэнг нь “Талх чихэр”компанийн даргаар томилоход тэрбээр ашигтай ажилладаг үйлдвэрийг жилийн дотор 1.2 тэрбумын өрөөнд оруулсан ч удаа бий. Р.ГончигдоржС.Болдхэттэй хамтран Монголбанкинд байсан германийн цагаан мөнгийг их хэмжээгээр хэл давуулж үлэмж ашиг олсны зэрэгцээ “Маргад Инд.Баргачин” компанид 40 саяын зээлийг олгуулчихаад дараа нь хувааж авчээ.
Р.Амаржаргал одоо ч өртэй хэвээрээ
Тэрбээр өдгөө 400 гаруй сая төгрөгийн өртэй. 2002 онд банкуудад 76 сая төгрөгний өртэй байсан бол энэ тоо 2011 онд буюу өнгөрөгч жилийн хөрөнгө, орлогын мэдүүлэгт нь даруй тав дахин өссөн. “Мах экспорт” компанийн 50 хувийг дангаараа эзэмшдэг бөгөөд “Чинбай”, “Грэйт сити мон”, “Шим” ХХК зэрэг компаниудад хувьцаа эзэмшдэг, эдгээр хувьцааных нь нийлбэр дүн зах зээлийн ханшаар 15 сая гаруй төгрөгөөр үнэлэгдэх аж. Харин түүний өр ингэж эхэлсэн түүхтэй. Монгол Улсын Ерөнхий сайдын албыг хаших хугацаандаа“Мон Амикал”компанид хөрөнгө оруулагч АНУ-ын “Амикал индэстрэз инк” хэмээх компани өөрийн төлөөлөгчийн газраа манай улсад байгуулахдаа татвараас нуун дарагдуулсан тул 9.1 сая ам.доллараар торгох акт тавьсныг Р.Амаржаргал хүчингүй болгож байсан юм. Ингэснээр тэрбээр улсын төсвөөс луувирдаж авсан есөн тэрбумын ам.долларын өртэй хүн.
Х.Баттулга цэвэр улстөрч биш
1997 оны долдугаар сард хувьчилж үл болох жагсаалтыг хийхэд түүнд “Мах импекс” компани багтсан байв. Гэтэл жилийн дараа төрийн өмчид багтсан хэсгийг нь Ц.Элбэгдоржтой хамжин хууль бусаар хувьдаа авсан юм. “Талх чихэр”, “Баян гол” зочид буудлыг ч зориудаар үнэгүйдүүлэн дээрх замаар авсан байдаг. Энэ бүхнээс гадна БНСУ-ын “Номаранг”-ийн мөнгөнөөс компанийнхаа нэрээр болон өөрийнхөө нэр дээр маш их хэмжээтэйг хүртсэн гэх яриа бий. Энэ нь 17 чингэлэг спирттэй холбогдож, интерполоор эрэн сурвалжлагдаж байсан хэргээс нь хэд дахин илүүтэй нууцын чанартай.
Лууварчдын жагсаалт “Ажнай”, “Мон уран” -ны боссоор үргэлжилнэ
Да.Ганболдын гардан гүйцэтгэсэн “улаан”, “ягаан” тасалбарыг “Ажнай” корпорацийн эзэн Д.Бат-Эрдэнэ иргэдээс хууль бус аргаар авч олон хүний амьдралаар тоглосон нэгэн. Тэрбээр “Гутал” компанид сохор зоосны хувь нийлүүлээгүй байж 43.7 хувийг дангаараа эзэмшиж чадсан зальтай эр. Түүнд энэ мэтээс авахуулаад Өмнөговийг хэрхэн өөрийн хэтэвч шигээ болгосон зэргээс эхлээдтоолж барамгүй хууль бус үйлдэл бий. Тэгвэл түүний Ардчилсан нам түүхэндээ дөрвөн банк дампууруулжээ. Засгийн газар толгойлж байх тэр бараан цаг үед иргэдийн амьдралыг бодно гэхээсээ илүүтэй банк дампууруулж баяжих хүсэлд автсан өнөөгийн АН-ын өвгөн партизанууд Б.Бабартай юутай хээтээгээ нийлж байгаад “Сэргээн босголтын”банкыг хуваагаад идчихсэн юм. Мөн үүнээс цаашлаад улстөрийн зорилгоор “Хотш”, “Голомт” банкуудыг дампууруулж, хувьдаа авахыг нь авсан билээ. Харин хамгийн сүүлд мөн л улстөрийн зорилгоор “Анод” банкийг “Мон уран”-ны Б.Наранхүү, Б.Гарамгайбаатар нарын энэ сонгуульд нэр дэвшиж буй эрхмүүд иргэний хөдөлгөөний намын Н.Даваатай хамтраад бодийг нь хөтөлчихсөн юм. Энэ бол ард түмний нүдэн дээр болсон хэрэг, чихэнд сонсогдсон луувир нь… Цаашлаад хэдэн хадгаламж зээлийн хоршоог дампууруулсан тухай барагцаалах тоо үнэндээ алга. Ийнхүү төрийн эрхэнд гараагүй байхдаа ч дапууруулахыг нь дампууруулж, сөнөөхийг нь нэг мөсөн сөнөөж чаддаг нам төрийн эрх барьвал дахин хэдэн банкны хаалгыг хүчээр хааж, энгийн иргэдийн хадгаламжийг хууль бусаар халааслахыг хэн ч үл мэднэ. Тэгээд ч манай сонгогчид идэр залуу нас насандаа ихийг хийж чадаагүй хүмүүс өтөл буурал болсон хойноо өөдөө тэмүүлэх хэрэггүй гэдгийг хамгаас илүүтэй ойлгодог доо.
С.Сарнай
http://sonin.mn/news/politics-economy/4819
URL: