Үг нь үйлдлээсээ зөрдөг Б.Долгорыг өмнөговьчууд ичээв

УИХ-ын 11 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшигч Х.Бадамсүрэнгийн сонгуулийн албан ёсны сурталчилгааны үеэр намын жагсаалтад нэр нь орсон Б.Долгор хатагтай “Орон нутгийн өмчийг өмнөговьчуудад өмчлүүлэхийн төлөө” гэж яриад нүүрээ нуух газаргүй ичгүүрт оржээ. Учир нь өндөр дуугаар ярьж байсан хатагтайн үйлдэл нь зөрөөтэй болохыг нотолсон баримт өмнөговьчуудад байсныг мэдээгүй Б.Долгор “ичсэн хүн хүн ална” гэдэг шахуу юм болсон гэнэ. Тэрбээр Засгийн Газрын хэрэг эрхлэх Газрын дарга байхдаа буюу 2009 оны 9-р сард ЭБЭХ-ний сайд Д.Зоригтод доорх албан бичгийг илгээж “Таван толгой ”ХК-ийн орон нутгийн өмчлөлд буй 51 хувийг төрийн өмчид хурааж аваач гэсэн саналыг хүргүүлсэн байна. Өмнөговьчуудад хамаарах 51 хувийг Б.Долгор хатагтай ийн булаан авах гэж байснаа энэ сонгуулийн үеэр таг мартсан нь ийн түмний шившиг болгов. Тухайн үед Б.Долгорын тавьсан саналыг ТӨХ-ны дарга байсан Д.Сугар ч дэмжиж Засгийн газарт саналаа бичгээр хүргүүлсэн байдаг. УИХ-д МАН-ын листээр орохоор бүртгүүлсэн Б.Долгор тэгээд ямар нүүрээрээ өмнөговьчуудын өмнө очоод “Намыг минь дэмжиж, намайг гаргаж өгөөч” гэх болов.   Өмнөговьчуудын өмчийг хулгайлах гээд бүтэлгүйтсэнээ тэрбээр хэрхэн тайлбарлахаа мэдэхгүй хүнд байдалд явна.

http://www.mongolnews.mn/i/32223


URL:

Сэтгэгдэл бичих