Б.Чойжилсүрэнг нэр дэвшигчийн жагсаалтаас хасуулах гомдол гаргав
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбат Сонгуулийн ерөнхий хороонд ханджээ. Учир нь МАН-аас Увс аймгийн тойрогт нэр дэвшигч Б.Чойжилсүрэн Сонгуулийн тухай хуулийг удаа дараа зөрчөөд байгаа юм байна. Тэрээр өөрийн намын мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй, бэлэн мөнгөний амлалтыг увсынханд өгч эхэлжээ. Түүний амлалт нь сар бүр 21 мянган төгрөгийг дараа жилүүдэд үргэлжлүүлэн олгоно гэсэн утгатай аж. Энэ амлалт нь Сонгуулийн тухай хуулийн 34.2, 34.3 дахь заалтыг зөрчсөн ажээ. Тиймээс нэр дэвшигч Б.Чойжилсүрэнгийн нэрийг нэр дэвшигчдийн жагсаалтаас хасуулах хүсэлтийг АН-ынхан ийн гаргаад байгаа юм байна. Хэрэв СЕХ энэ асуудлыг хэлэлцэхгүй үлдээх, хэлэлцээд Б.Чойжилсүрэнгийн талд шийдвэрийг гаргавал МАН бэлэн мөнгөний амлалт өгсөн гэх хэрэгт унана. Улмаар Сонгуулийн тухай хуулийн 34.3 дахь заалтыг зөрчсөн үндэслэлээр намаараа сонгуульд оролцох эрхгүй болох юм. Энэ хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас шалгахаар болж байгаа юм байна.
Г.ТАМИР
URL: