Н.Төмөрхүү, С.Чинзориг нар сонгогчдын саналыг “Чингис “архиар авахыг оролдов

УИХ-ын сонгуулийн 10-р  тойрогт –Өвөрхангай аймаг

Монгол ардын намын нэр дэвгишч С.Чинзориг, Н.Төмөрхүү нар иргэн Б.Жаргалсайхан, иргэн Батсүхийн Батдорж  нараар дамжуулан Баянгол сумын 1,2,4-р багт МАН-аас нэр дэвшигчид санал өгөөрөй гэж хэлүүлэн сонгогчдод “Чингис” архи, чихэр, боов, ундаа тараасан байна. Энэ талаар УИХ-ын сонгуулийн 10-р тойргийн хороонд хандсан боловч гомдлыг  хүлээн аваагүй учир АН 2012-06-19- өдөр Сонгуулийн Ерөнхий Хороонд гомдол гаргаж нотлох баримтын хамт хүргүүлсэн.
Дээрх асуудал шийдэгдээгүй байхад С.Чинзориг,  Н.Төмөрхүү нарын сонгуулийн сурталчилгаанд оролцож буй хүмүүс Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 1-р хороо Арвайтын 1-1, 1-2 тоотод байрлах хашаанд 20тн-ын улаан чингэлгэнд “Чингис” архи болон ундаа бусад эд зүйлийг буулгаж, МАН-ын сонгуулийн  сурталчилгааны машинуудад ( Тухайлбал Land cruiser -100 маркийн ногоон өнгийн  машин /УД:07-58 УБҮ/, Kia Actvon маркийн /УД:43-93УНЗ/, Ниссан патрол /007ӨВА/, Бигхорин /9474УНО /) ачилт  хийлгэн сумд руу хүргүүлж , сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор сүүлийн 10-аад хоног и йн турш иргэдэд их  хэмжээгээр тараасан байна. Арвайтын 1-1, 1-2 тоотод Н.төмөрхүүгийн сонгуулийн шадар туслагч, түүнт эй нэг ангид суралцаж байсан “Өндө буянт холдинг”  компаний менежерээр ажилладаг  р.Батмөнх оршин суудаг байна.
Өвөрхангай аймгийн Цагдаагийн газраас 2012-06-20-21-ний өдрүүдэд Р.Батмөнхийн  гэрт шалгалт хийж эд мөрийн баримтыг хуулийн дагуу бэхжүүлжээ. Шалгалтын явцад МАН-аас нэр дэвшигч С.Чинзориг , Н.Төмөрхүү нар сонгогчдын саналыг худалдан авах зорилгоор “Чингис ”  архийг иргэдэд тараасан болох нь нотлогдож, Р.Батмөнхийн хашаанд   байсан чингэлэгт 73 шил “Чингис”архи,  5багц  ундаа нуусан байсан нь илэрчээ. Р.Батмөнхийн гэрээс илрүүлсэн  энэхүү “Чингис” архи нь Баянгол суманд МАН-аас тараасан архитай нэр төрөл, хайрцаг ,баглаа, боодол , савласан хэмжээгээр адил болох нь баримтаар нотлогдсон байна.Мөн түүнчлэн Р.Батмөнхтэй Өвөрхангай аймгийн Цагдаагийн газрын ажилтан н.Батбаяр / нохой сургагч/ , Есөнзүйл сумын хэсгийн төлөөлөгч Н.Отгонжаргал нар уулзан, р.Батмөнхийн 43-93 УНЗ улсын дугаартай Kia actvon маркын машинаас “Чингис ” архийг өөрсдийн машинд / улсын дугаар:38-18 ӨВА, 11-88ӨВА/ шилжүүлэн ачиж, улмаар иргэдэд тараасан байж болзошгүй гэх мэдээлэл ирлээ.
Дээрхи байдлаар МАН –ын дээрх нэр бүхий дэвшигч нар сонгогчдийн  саналыг худалдан авах замаар сонгуулийг будлиантуулж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авахыг эрмэлзэн хуйвалдааныг зохион байгуулсан шинжтэй тул эрүүгийн хуулийн 82 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл гэж үзэх үндэслэлтэй бай на.
Дээрх үйлдлийг ЭХ 82-д заасан гэмт хэргийн шинжтэйг харуулах нөхцөл нь МАН-аас нэр дэвшигч нарын энэ ажиллагаа нь урьдчилан төлөвлөсөн, санхүүжилтээ төсөвлөсөн, гардан гүйцэтгэг нарыг тодорхойлсон, цаг хугацааны төлөвлөлтэйгээр 2012-06-28-ны өдөрт аль болохоор ойртуулж гомдол гаргах, шийдвэрлэх боломж олгохгүйгээр  тооцоолсон, бусад өрсөлдөгч нам, эвсэл, нэр дэвшигч нарт мэдэгдэхгүй байх өнгөлөн далдалтай, саналыг нь худалдан  авч болох сонгогчийн нэрсийгн жагсаалтыг МАН-ын намын байгууллагын бүтэц, зохион байгуулалт , төрийн байгууллагын албан тушаалтнуудаараа дамжуулан иргэний бүртгэлийн мэдээллийн байгууллагаас авсан шинжтэй, орон нутгийн  засаг дарга, өөрсдийн  санаачлан санхүүжүүлдэг тарийн бус байгууллагын сүлжээ зэргээр дамжуулан хэрэгжүүлсэн шинжтэй  байгаа аж.

http://times.mn/index.php?option=com_content&view=article&id=6560:—–q-q–&catid=10:2011-09-12-13-40-48&Itemid=24


URL:

Сэтгэгдэл бичих