Чингэлтэй дүүргийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн 17-р тойрогт, Д.Ганболд: Би хотоо Авралын Улаанбаатар гэж нэрэлмээр санагддаг юм.
Чингэлтэй дүүгийн Засаг дарга, Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн 17-р тойрогт, Д.Ганболд: Би хотоо Авралын Улаанбаатар гэж нэрэлмээр санагддаг юм.
- Хот хөгжихийн тулд хамгийн түрүүнд юуг хийх ёстой бэ?
Улаанбаатар хот хөгжихийн тулд хамгийн түрүүнд дэд бүтэц буюу газар доорхи инженерийн хотыг шинэ түвшинд төлөвлөж хөгжүүлэх ёстой гэж боддог. Энэ ч утгаараа манай дүүрэгт инженерийн шугам сүлжээг анх удаа газар доорхи хонгилын системд шилжүүлэх ажлыг эхлүүлэн 1-р хороондоо амжилттай хэрэгжүүлсэн. Энэ хонгилд инженер техникийхэн чөлөөтэй явж шугамуудад засвар үйлчилгээг хийх болоцоотой.
-Хонгилын системд шилжсэнээр ямар давуу тал бий болж байна?
Хонгилын системын олон давуу талтай хамгийн наад зах нь шугам хоолой засварлах солих гэж жил бүр газар шороо ухаж тохижилтуудыг эвдэж сүйтгэдэг байдлыг үндсээр нь халж байгаа. Үүнээс үүдэн хотын өнгө үзэмж, тоос шорооны асуудалч цэгцэрч иргэдийг ч бухимдуулахгүй. Нөгөө талаас энэ хонгилд телекамерын систем суурилуулагдаж байгаа ингэснээр шугамын гэмтэлийг 24 цагийн турш бүрэн хянаж, гэмтэлийг шууд цаг алдалгүй засварлах бололцоог олгож байгаа.
-Инженерийн сэтгэлгээгээр хотын хөгжлийг харна гэдэг үнэхээр чухал юм байна. Ингэхэд утаа болон хөрсний бохирдолын асуудлыг яаж шийдвэрлэх бэ?
Энэ асуудалд нэг л зарчим байгаа утаа болон хөрсний бохирдолын асуудлыг шийдэхийн тулд гэр хорооллд гал түлж дулаацаж, үнс гаргадаггүй болсон цагт л энэ асуудал бүрэн шийдвэрлэгдэнэ. Улаанбаатарын агаарын бохирдолын 50%-г тоос шороо, хог хаягдалын 40% үнс тус тус эзэлж байна гэсэн тооцоо байдаг. Иймд энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд гэр хороололруу инженерийн шугам сүлжээг тавьж цэвэр бохир дулаанаар хангасан цагт л энэ бүх асуудал шийдвэрлэгдэнэ.
-Тэгвэл энэ бүхэн хэзээ шийдвэрлэгдэж гэр хороололруу инженерийн шугам сүлжээ тавигдах бэ?
Энэ ажил аль хэдийн эхэлчихсэн өрнөж байгаа. Хайлааст хүртэл цэвэр усны шугам тавигдаад худгуудыг төвөөс хангаж байна. Бохирын шугам хайлааструу салдаг уулзвар хүртэл тавигдчихсан байна. Дулааны шугам дэнжийн мянга хүртэл тавигдаад мөн тухайн орчны сургууль цэцэрлэгүүдийг холбоод эхэлж байна. Энэ бол чамлахаар зүйл биш. Манай дүүргийн үндсэн цөм хойд хэсэгтээ байрладаг. Тиймээс инженерийн шугамуудыг цөм рүүгээ татаж, ирэх жилүүдэд айл өрхүүдийг дэд бүтцэд холбох төлөвлөгөөтэй ажиллаж байна.
-Сайхан мэдээ байна тэгэхээр таны ярьж байгаагаас хархад зарим намуудын мөрийн хөтөлбөртөө тусгаад амлаад байгаа зүйл аль хэдийнэ хэрэгжээд эхэлчихсэн юм байна шдээ.
Ер нь бол хотыг улс төрчүүлээд байхаас илүү эхэлсэн болон хүлээгдэж байгаа бүтээн байгуулалт, төлөвлөлтүүдийг бодитоор нь хармаар байгаа юм. Заримдаа ч хэлхэд хэцүү юм хэлж ярьж байгаа улс төрчид байхиймаа. Иргэд маань үүн дээр илүү бодитойгоор нь харах нь зөв биздээ. Энэ бүх хоттой холбоотой асуудлыг дан ганц дүүрэг, нийслэлийн хэмжээнд шийдчих ажил биш л дээ. Үүнд төрийн томоохон бодолого, дэмжилэг, нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчилэх шаардлага тулгараад байгаа юм. Учир нь энэ хуулийг шинэчилсэнээр хот томоохон бүтээн байгуулалт, төслүүдийг хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг дан ганц улсын төсвөөр биш, бонд болон хувьцаа гэх мэт олон эх үүсвэрийг дотоод гадаадаас босгож байж далайцтай ажлуудыг шийдвэрлэх бололцоо бий болно.
-Чингэлтэй дүүрэгт бусад томоохон ажлуудын талаар юу хийгдэв?
Бид өнгөрсөн 4 жилд дүүргийнхээ 21 км төв замыг бүрэн гэрэлтүүлэгтэй өргөтгөн шинэчлэн засварласан, 19 км хороолол дундах зам, 54321 м2 явган хүний зам тавьсан. Анкара, Бага тойруу, Самбуугийн гудамжийг бүрэн шинэчиллээ.
Та бүхэн мэдэж байгаа урьд өмнө зам засварын ажил нөхөөс тавих хэлбэрээр хийгддэг байсан бол улс орны эдийн засгийн өсөлтийн хирээр замын ажлуудыг инженерийн шугам сүлжээ гэрэлтүүлэгтэйн цогцоор нь бүрэн шинэчилдэг болсон. Энэ бүхэн хотыг инженер хүн удирдаж байгаатай шууд утгаараа холбож ойлгож болно.
-Хотын бас нэгэн томоохон асуудлын нэг замын түгжирэл байдаг энэ талаар танай дүүрэгт ямар ажлууд хийгдэж байна бэ?
Үүнд хоёр арга зам бий Нэгд: одоо байгаа замуудыг өргөтгөх энэ ажил үндсэндээ хэрэгжээд явж байгаа.
Хоёрд: шинээр зам тавих буюу давхар замуудыг тавих энэ ажлын хүрээнд бид чухал хоёр замын ажил эхлүүлээд байна. Хүчит шонхороос Баянхошууны Хөтөл хүртэл гурав км гаруй зам, Далан давхарыг хашаажуулж, түүнийгээ дагасан зам тавьж байна. Энэ нь хамгийн эрэлт хэрэгцээтэй замуудын нэг болох юм. Маш товчоор хэлэхэд улаанбаатар хотын хоёр дахь их тойруугын замын эхлэл юм. Хотын баруун зүүн талаас дайрч өнгөрч байгаа машинууд заавал хотын төвөөр дайрч бөглөрөлгүйгээр энэ их тойруугын замаар явах шинэ урсгал бий болно. Нийслэлд асуудал болоод байгаа замын түгжрэлийг шийдэхэд их нэмэр болох ажил болно. Энэ бүхэн хот дээр бүгд төлөвлөгдөөд шийдэлүүд нь инженерүүдын түвшинд бэлэн болчихсон одоо ганцхан төсвийнхөө хүрээнд хэрэгжиж эхлээд бүгдийг нэгэн зэрэг шийдэгдэх болоцоогүй байгаа юм.
-Зарим нэг улс төрчид ярихдаа хотыг одоогийн нөхдүүд удирдаж байгаа болхоор хотын проблем их байна. Хэрэв хотыг бид удирдвал үүнээс илүү сайхан болгоно гэж ярьдаг. Энэ талаар та ямар бодолтой байна.
Сүүлийн 20 жилд Улаанбаатар хотод 480 мянган хүн орон нутгаас нүүж ирсэн байдаг. Эдгээр хүмүүс боловсролтой, ажилтай орлоготой, амьдралаа илүү сайхан болгох, эрүүл мэндийн үйлчилгээг авах гэж их хотыг зорьсон. Энэ хүмүүсийн нэгийг нь ч алагчилж үзэлгүй Улаанбаатар хот яг л том ах шиг өнгөрсөн 20 жил эдгээр хүмүүсийн амьдралыг нуруун дээрэй үүрч ирлээ. Тийм ч учмраас би хотоо Авралын Улаанбаатар гэж нэрэлмээр санагддаг юм.
Тэгвэл эдгээр хүмүүсийн нүүж ирэх болсон үндсэн том шалтгаан нь орон нутагт нь дээрхи асуудлуудыг нь шийдвэрлэж чадаагүйгээс л иргэд маань нааш нүүдэлж ирэх болсон. Өнөөдөр хотыг бид илүү сайхан болгоно хот юу ч хийж чадахгүй байна гэж ярих улс төрчид өнгөрсөн 20 жилд улс эх орныг удирдаж орон нутгыг хөгжүүлж болох байсан. Энэ бүхэн өнөө л улс эх орны эдийн засгийн нөөц бололцооноос хамаарч хөдөөд ч хотод ч проблемыг нэгэн зэрэг шийдвэрлэх боломжгүй байгаатай холбоотой лдоо. Харин ч сүүлийн хэдэн жилд эдийн засаг нааштай байхын хирээр бид хот төлөвлөлтийн хүрээнд томоохон төслүүдыг хэрэгжүүлээд эхэлчихлээ.
П.Хашчулуун
URL: