Арай ч дээ Тэрбишдагваа

Сайд байсан хэрнээ одоо ч сайд шиг аашилдаг хүн бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва. Хүнс, хөдөө аж ахуйн дэд, дараа нь сайдаар нь томилогдож байсан тэрээр салбарын яамныхаа салаа бүрт өөрийнхөө хүмүүсийг “чихчихсэн” гэдэг юм билээ. Аль ч төрийн үед нүүртэй гэдэг шиг Д.Тэрбишдагвыг сайд байх үед албан тушаалд очсон тэр хүмүүс өдгөө ч өөрт нь үйлчилсээр байдаг бололтой юм. Шуудхан ингэж дүгнэсэн нь өнөөг хүртэл явж буй тендер бүрт үргэлж л Д.Тэрбишдагвын хувийн компани

шалгардаг юм байна.  Хүнс, хөдөө аж ахуйн салбарт явж буй бүх тендертэй Тэрбишдагва гэдэг нэр хоршиж сонсогдсоор нэлээд уджээ. Тендерийг яамнаас зарлалаа, Тэрбишдагва гишүүний компани яллаа гэдэг хоршил ХХААХҮЯ-нд хэвшил болжээ.  УИХ-аар төсөв хэлэлцэх үед хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөрөнгө оруулалтыг нэмэх саналыг мань хүн гаргаж, санал гаргасныхаа төлөөсөнд  зарлагдсан тендер бүрийг өөрөө авдаг гэх үү дээ. Төрөөс тэрбумтанууд төрсөөр байгаа нь нууц биш. Гэхдээ Д.Тэрбишдагва шиг өөрөө төсөв батлалцаад, баталсан төсөвт нь өөрөө (сайд байхдаа яаманд шургуулсан хүмүүс нь) тендер зарлаад, зарлагдсан тендерийг өөрийнхөө хүмүүсээр дүгнүүлээд  өөрийнхөө компанид авдаг хүн хэр олон байдаг бол.  Хэдийгээр Д.Тэрбишдагвын гэх албан ёсны тодотголтой “ТБД андууд” компани нь тендерт оролцдоггүй ч түүний “халаас”-ны “Online daten system” ХХК бүх тендерт ялдаг аж. Одоо ч бас дараагийн тендерээ залгихаар бэлдэж байгаа дуулдав. Саяхан зарласан Мал ээмэгжүүлэлтийн тендерийг ялагч нь нөгөө л “Online daten system” компани. Хараахан битүүмжилсэн тендерээ задлаагүй байгаа ч ялагч нь аль хэдийнэ тодорхой болчихсон гэх. Үргэлж ийм л байсан. Одоо ч бас ялгаагүй гэсэн үг. Энэ бүхнийг загастай биш жараахайтай тэмцээд байгаа Авлигатай тэмцэх газрынхан яагаад шалгадаггүй юм бол гэж ярих хүн олон байна. Азарга, гүү хоёроо ялгахгүй байж мал ээмэгжүүлэх гээд зүтгээд байдаг Тэрбишдагва ч гэж Тэрбишдагва юм даа.

araichdeecom


URL:

Сэтгэгдэл бичих