Дарханчуудыг С.Ганбаатар басамжилжээ
Хаа ч хамаагүй үсчиж байдаг амьтныг дэвхрэг гэдэг шиг “Хаа cайгүй, юу ч хамаагүй ярьж байдаг нэг хүнийг С.Ганбаатар гэнэ” гэж онигоо хүртэл гарчээ. Ингэж онигоонд гарах болсны шалтгаан нь тэрээр хэдэн сарын өмнө “Би хэзээ ч УИХ-д нэр дэвшихгүй гэж бараг л ам тангаргаа өгч байснаа, гэнэтхэн үгнээсээ урваж хэд хоногийн дараа өөрийгөө Хан-Уул дүүрэгт МҮЭ-ийн хүсэлтээр УИХ-д нэр дэвшихээр боллоо гэж зарлаж байсан. Тэгснээ байчихаад Дархан-Уул аймагт нэр дэвшин сурталчилгаагаа хийж явах юм. Сонирхолтой нь сонгуулийн сурталчилгаа дуусах дөхөж байхад мань эр өөрийгөө хэдийнээ УИХ-ын гишүүн болчихсон мэтээр төсөөлж яваа гэнэ. Учир нь тэрээр Дархан-Уул аймгийн ийм ч асуудлыг ингэж, тийм ч асуудлыг тэгж шийднэ гэж итгэлтэй дуугарч байгаагаас гадна “Дархан-Уул аймгийн иргэдтэй би хэдхэн удаа уулзаад өөртөө санал өгүүлэх боллоо.
Хөдөөнийхөн итгэмтгий хүмүүс байдаг гэдгийг би мэднэ л дээ, гэхдээ Дарханчуудыг ийм гэнэн итгэмтгий хүмүүс гэж бодсонгүй, тэднийг хошгируулан өөртөө татаж санал өгүүлэхэд амархан байлаа, гол нь би сонгууль дууссаны дараа Дарханд ямар амьдрах биш юу ч гэж хэлсэн яахав” гэж ойр дотныхондоо ярьсан гэнэ.
Сонгууль дуусаагүй, санал хураалт эхлээгүй байгааг нэр дэвшигч С.Ганбаатарт сануулах нь зүйн хэрэг бизээ. Танд Дарханчууд итгэл үзүүлье гэж бодож байтал та энэ үгээрээ тэдний сүүн сэтгэлд ус асгалаа даа. Дарханчуудыг та ингэж хошгируулаад УИХ-ын гишүүн болно гэж бодож байгаа бол андуурсан байна. Таны дараагийн дэвхрэн очих газар чинь лав УИХ биш байлтай.
Ц.Мөнх
URL: