Тоолж баршгүй хөрөнгийн эзэн
Сүмогийн дэвжээнээс УИХ-ын сэнтийд заларсан Д.Кёкүшюзан Батбаяр өөрийн өмч хөрөнгөө тоолж бардаггүй гэнэ. Сүүлийн үед турахаар сэтгэл шулуудаж, цагаан хоолтон болсон тэрбээр өөрийнх нь нэр дээр хаана, ямар барилга байгууламж, газар байдгийг мэддэггүй гэдгээ хуучлах тун ч дуртай.
Сонгинохайрхан дүүргийн Баянхошуу хэмээх газарт Д.Кёкүшюзан Батбаяр арьс ширний үйлдвэр барих гэж байна гэх шивэр авир яриа ордноор дуулдах болсон. Энэ талаар түүнээс лавлавал “Тийм юм байж магадгүй ээ. Би чинь хөрөнгөө хаана байгааг нь сайн мэддэггүй л хүн дээ. Баянхошуунд хэдэн газар бий. Тэрний нэгд нь манай залуус үйлдвэр байгуулах гэж байгаа юм байлгүй” хэмээн хээвнэг өгүүлэв.
Мөн тэрбээр Эмээлтийн ойролцоо хэд хэдэн газар авч газрын наймаанд хүч үзсэн боловч “шатсан” гэнэ лээ.
URL: