Д. Сүхбаатарыг үгүйсгэсэн “Үнэн түүх” киног Баабар хийсэн үү

Саяхан Д.Сүхбаатарын удам гарвалыг үгүйсгэсэн гэх “Түүхэн үнэн” баримтат кино дэлгэцнээ гарсан. Кино гарсны маргаашнаас эхэлсэн шуугиан өнөөдрийг хүртэл тасраагүй байна. Уг кино гарсан даруйд Сүхбаатар аймгийн залуус жагсаал зохион байгуулсан, МАН-аас ирэх долоо хоногт багтаан Д.Сүхбаатарын амьдралын түүхийг харуулсан бодит баримтат кино хийхээр төлөвлөөд байгаа зэрэг  олон эсэргүүцэлтэй тулгараад байна. Тэгвэл дөнгөж сая “Хөх монгол” бүлгэмээс энэ киног хийсэн цаашлаад монголын түүхийн эсрэг сөрөн зогсож байгаа хэмб гуайтай ч гэсэн хариуцлага тооцхоо мэдэгдэж хэвлэлийн хурал хийлээ.

“Түүхэн үнэн” нэртэй Д. Сүхбаатарын угсаа гарвал, хийсэн бүтээсэн болгоныг нь үгүйсгэж хятадын эрлийз зэргээр харуулах гэж оролдсон гэх энэхүү киноны хойно Баабар мэтийн хүмүүс байж болзошгүй хэмээн тус бүлгэмийнхэн үзжээ. Учир нь Баабар ингэж өгүүлэв гэсэн түүхэн ном, болон нийтлэлүүдээрээ  тэрээр монголын түүхийг өнөөдрийг хүртэл үгүйсгэсээр байгааг ч тэд хэлсэн. Харин жүжигчин Д. Сосорбарам Ардын хувьсгалыг үндэслэгч Д. Сүхбаатарын хөшөөг талбайгаас зайлуулах талаар нэгэнтээ мэдэгдэж байсан зэргийг нь дурсаад эдгээр хүмүүстэй хатуухан арга хэмжээ авна гэдгийг анхааруулга болгон хэлж байсан. Ямартаа ч тэд өөрсдийн байр сууриа ийнхүү илэрхийлэхийн зэрэгцээ өнөөгийн баатрууд гэх /Э. Бат-Үүл/ мэтийн хүмүүс ард иргэдээ шорон луу явуулдаг хэмээн тодотголоо.

Эрт дээр үеэсээ л ард иргэд сэтгэл санаагаараа нэгдэж эсэргүүцлээ илэрхийлж дуу хоолойгоо сонсгодог байсан. Гэтэл Э. Бат-Үүл жагсаал зохион байгуулсан хүнд 15-25 жилийн ял олгодог болно хэмээн ярьж байгаа нь ч ард иргэдээ нухчин дарах гэсэн үйлдэл хэмээн тэд мэдэгдлээ.

Цаашид тус бүлгэмийнхэн монголын түүхийг үгүйсгэж, дээдэс өвгөдийнхөө ясыг өндөлзүүлж хийсэн бүтээснээр нь оролдвол хатуу тэмцэл өрнүүлэхээ хэлсэн юм.

Г. Гэрэлт


URL:

Сэтгэгдэл бичих