Гомо Нараа: Би ч гэсэн хүйсээ солиулахыг хүсдэг, гэхдээ надад Ганбуушийнх шиг баян спонсорууд байгаагүй

Бага залуу наснаасаа л бусадтай ижил бус төрсөнөөрөө гадуурхагдаж, нийгэмд нэлээд шуугиан тарьж байсан хүмүүс бол яахын аргагүй Ганбууш, “гомо” гэгддэг Нараа нар юм. Ганбуушын хувьд тун саяхан Тайланд улсад хүйсээ солиулсан бөгөөд одоогийн байдлаар эмчилгээ хийлгэж байгаа. Харин “гомо” Нараагийн хувьд өнгөрсөн хавар НХХЯ-ны дэд сайд Н.Номтойбаяраас мөнгө нэхэж, сүрдүүлсэн “хэргээр” нэлээдгүй шуугиан тариад авсан. Үргэлж л бусдад элдэв муугаараа дуудуулж, алхах гишгэх бүртээ олны анхаарлыг татаж байдаг тэднийг үй зайгүй найзууд гэдгийг мэдэх хүн цөөнгүй.

Харин Ганбууш найзыгаа хүйсээ солиулахад гомо Нараа маш дургүй байсан бөгөөд одоогийн байдалд нь ихэд санаа зовж яваа ажээ. Тэрээр энэ тухай “Ганбууш ёстой тэнэг. Одоо түүний бие сайнгүй байгаа. Ингэж бүр мөсөн хүйсээ солиулах л байсан бол хэдэн жилийн өмнө, арай залуу байхдаа энэ шийдвэрийг гаргах байсан юм. Одоо бид чинь хөгширсөн. Залуучууд тоохоо больчихоод байхад ингэж өөрийгөө тамлах шаардлага байхгүй байсан юм. Би ч гэсэн хүйсээ солиулахыг хүсдэг байсан. Гэхдээ надад тэр үед Ганбуушийнх шиг баян спорсорууд байгаагүй. Гэхдээ одоо тэртээ тэргүй залуучууд тоохоо больчихсон юм чинь солиулаад ч яах юм билээ. Энэ хэвээрээ үлдсэн нь дээр” хэмээн ярьжээ.
Д.Мөрөн www.uls.mn


URL:

Сэтгэгдэл бичих