Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ч.Бат 1.8 тэрбум төгрөгөөр гараа угаасан уу?

2011 оны 7-р сарын 1-ээс эхлээд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ төрийн өмчит компанийн байцаагч нар иргэдээс цахилгааны мөнгийг хураахын зэрэгцээ хогны мөнгийг давхар авах болсон.

Ингэснээрээ нийслэл хотод амьдарч байгаа 180.000 айл хогныхоо мөнгийг бүрэн өгдөг болсон гэж мэдээлж байгаа ч энэ нь  бас л  эргэлзээтэй тоо баримт. Учир нь нэг тоолууртай айлаас хэрэглэсэн тогны мөнгө болох 2400 төгрөг хураадаг. Гэтэл нэг тоолуурын цаана 2-3 айл байгаа нь айл бүр цахилгааныхаа мөнгийг бүрэн хураалгадаг гэхэд эргэлзээтэй юм.

2011 оны 7 сараас өмнө  60 сая төгрөгийг иргэдээс авдаг байсан бол хогны мөнгөтэй хамтатгаж авснаар нэг сард 200 сая төгрөг иргэдийн халааснаас гарах болсон байна. Байнга мөнгө төгрөггүй гэж гоншигнодог тохижилт үйлчилгээний компаниуд харин иргэдээс мөнгөө авчихаад харин сураг нь алдрах болсо байна. Гэр хорооллынхон үнсэн дотроо бужигнаж, хогтойгоо хөглөрч байгаа энэ үед хогны машины барааг хараагүй бараг хагас жил болж байгаагаа иргэд хэлж байна.

2010 онд Нийслэлийн захирагчийн ажлын албанаас хогны авто машин авах тендер зарлаж “Моннис ХХК” –ийг шалгаруулсан байдаг. Тухай үед тендерийн хорооны даргаар ажиллаж “Моннис” ХХК -нийг шалгаруулж ажилласан ажлын хэсгийн ахлагч нь Улаанбаатар хотын ерөнхий менежер Ч.Бат. “Моннис” ХХК –ийн татвар төлөгчдийн мөнгөнөөс оруулж ирсэн 72 авто машины дийлэнхи нь жил ч хүрэхгүй хугацаанд  эвдрээд ашиглагдахгүй  болсон байх юм. Татвар төлөгчдийн 1.8 тэрбум төгрөг жил ч болохгүй салхинд хийссэн нь эвдэрч ашиглалтаас гарсан хятадын авто машин авснаас үүдэлтэй. Харин үүнд албаныхан хариуцлага хүлээх нь бүү хэл анхаарал хандуулахгүй байгаагаас хотын иргэд хогондоо дарагдаж хэлмэгдэж байна.

Эвдэрч хашааны мухарт үзүүлэн болж хувирсан авто машинуудын нэг бүрийнх нь үнэ нь 25 сая төгрөг. Яг ийм төрлийн ижил үнэтэй 72 ширхэг хог ачих зориулалттай авто машиныг 2010 онд дүүргүүдэд тарааж ашиглуулжээ. Үнэ нь ахадсан эдгээр техникүүд жил ч хүрэхгүй тараа таниулж, эвдрээд хашааны мухарт хэвтэх болсон байна. Тухайлбал, Баянгол дүүргийн тохижилт үйлчилгээний компани энэ тендерийн дагуу  25 хогны автомашинтай болсон. Гэтэл өнөөдөр дөнгөж тал хэсэг нь буюу 15 машин нь хогоо ачихаар гарч байна. Тэгэхээр хотын хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа хогийг ачихаар хогны машин хүрэлцээ муутай гэдгээр дарга нар өөрсдийгөө хаацайлдаг. Гэтэл хэргийн эзэд нь дарга нар өөрсдөө байжээ. Хогны авто машин хүрэлцээ муутай байх ажлыг нийслэлийн удирдлагууд өөрсдөө хийсэн гэхэд хилсдүүлсэн болохгүй ээ. Хэний ямар шахалтаар жил болохгүй тараа таниулаад эвчдэрч, засч янзалж болдоггүй тээврийн хэрэгсэл авсан нь асуудлыг гол болоод байна. Дарга нарын хуудуутай булхайтай энэ байдлаас болоод хотын иргэд хогондоо хөглөрч байна.

Хотын удирдлагууд хотынхоо өнгө үзэмжийг сайжруулахын тулд санаа тавьдаг байтал харин ч эсрэгэээрээ чанаргүй ашиглагдахгүй хүний нүд хуурсан техник оруулж ирж, хогоор хүртэл бизнес хийж байгаа нь харамсалтай. Иргэдээс тогны мөнгөөр бамбайлан хогны мөнгийг хуу татаж зөвхөн нэг сард гэхэд л  200 сая төгрөг иргэдийн хэтэвчнээс авч байгаа хэрнээ энэ мэтээр ажлаа хийхгүй байсаар нийслэлийн иргэд дээрээсээ утаагаар, доороос хогоор амьсгалж байгааг мэдээг хүргэхэд ийм байна.

DUULIAN.MN                               Ө.Ананд


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих