Н.Номтойбаяр хакердуулсан уу? согтуудаа авилга өгснөө гайхуулсан уу?

УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаа “шувтарч” байна. Сонгуулийн сурталчилгааны сүүлийн хэдэн хоногт эсрэг, сөрөг мэдээлэл ч олонтаа гарах боллоо. Үүнтэй холбоотой нэгэн сонирхолтой дуулиан бол Н.Номтойбаярын архидалт  юм.
Тэрээр өөрийн facebook.com -ээр залуучуудтай ярилцаж, “Энэ би үнэнээ л хэлье. Би 3 тэрбумыг өгч байж УИХ-д дэвшиж байна. Дорнодынхон мөнгөнд дуртай л бол намайг сонгоно” хэмээн согтуурхаж, Та яг өөрөө мөн үү? гэсэн залуусын асуултанд хариу болгож, ууж суугаа зургаа хүртэл оруулсан байна.
Гэтэл маргааш өглөө нь Н.Номтойбаяр өөрийн аккаунтаа хаасан бөгөөд “Номтойбаяр facebook -ээ хакердуулжээ” гэсэн мэдээг мөнгө төлөн, сайтуудад яаран тавиулжээ.   Үнэхээр Н.Номтойбаяр facebook хуудсаа хакердуулсан уу? эсвэл согтуудаа авилга өгснөө гайхуулаад, түүндээ “бантан” өөрөө  аккаунтаа устгачихав уу?

н.Цэлмүн

http://sonin.mn/news/gemt-hereg/4741


URL:

Сэтгэгдэл бичих