Ховор элементийн нөөц эрчимтэй багасч байна

БНХАУ-д газрын ховор элементийн нөөц эрчимтэй багасч байна. Үүнийг тус улсын Засгийн газраас хэт их хэмжээгээр олборлолт явуулж байгаа болон хууль бус уурхайн үйл ажиллагаатай холбоотой гэж дүгнэжээ.

Одоогоор дэлхийн газрын ховор элементийн 90 гаруй хувийг БНХАУ дангаар нийлүүлдэг.

Харин дэлхийн энэ төрлийн нөөцийн 23 хувь нь тус улсад ногддог байна. Мэргэжилтнүүдийн тооцоолсноор энэ хэвээр их хэмжээгээр олборлосоор байвал 50 жилийн дараа нөөцгүй болох аж. Иймээс БНХАУ-ын Засгийн газар ховор элементийн олборлолтод тавих стандартыг чанаржуулж, хамгаалах бодлого авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих