Сэтгүүлч Г.Уянга, А.Баатархуяг нарыг цагдаагийнхан гэрт нь дайрч орон баривчилна хэмээн сүрдүүлжээ
БОАЖ-ын сайд Л.Гансүхийг 100 сая төгрөгийн хаус хэрхэн авч суусан талаарх нийтлэл бичсэн А.Баатархуяг, энэ талаар олон нийтэд ярьсан Г.Уянга нар буюу гэр бүлийн хоёр сэтгүүлчийг хүн гүтгэсэн хэргээр Л.Гансүх сайд гомдол гаргажээ.
Үүний дагуу сэтгүүлч Г.Уянгыг цагдаа нар ирж мэдүүлэг өгөхийг шаардсан ч Г.Уянга давхар биетэй байсан тул очин мэдүүлэг өгч чадаагүй байна. Харин холбогдох цагдаагийнхан өнөөдөр тэднийг баривчлахаар гэрт нь 11.00 цагийн орчимд дайрч оржээ. Гэвч гэр бүлийнхэн нь иргэний хөдөлгөөний зарим хүнийг дуудаж, хүний эрхийн хууль зөрчиж байгааг дуулгаж тэднийг баривчлахыг түр хойшлуулсан байна.
Л.Гансүх сайд Г.Уянгатай холбоотой гомдлоо Баянгол, харин А.Баатархуягтай холбоотой гомдлыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст гаргажээ.
Г.Уянга нь нярайлаад нэг сар ч хүрээгүй байгаа гэнэ. Бид А.Баатархуяг сэтгүүлчтэй холбогдон байдлын талаар асуухад “Л.Гансүх сайдын байшин авсан баримт байгаа. Байшин авах мөнгө ч хаанаас орж буйг бид мэдэж байна. Нотлох баримт байгаа учир би нийтлэлдээ дурьдсан” гэлээ. Мөн тэрбээр “цагдаагийнхан үндэслэлгүй баривчлахаар болж, мэдүүлэг аваагүй байж мэдүүлэг авсан байдлаар хийсэн нь хууль зөрчиж байна” гэж ярьсан юм.
URL: