“Нялх Сэнгүм” төрд хэрэгтэй юу?

“Нялх Сэнгүм” төрд хэрэгтэй юу?

Урлаг хэмээх агуу ертөнцийн үүдээр сааталгүй орж тед удалгүй “Нийтийн дууны хан хүү” хэмээх эр-хэм алдрыг хүртэж улмаар Монгол Улсын гавьяат жүжигчин гэх гуншин-тай болсон С.Жавхланг 2008 оны сонгуульд хүч үзэхэд ард түмэн магтаал, зэмлэл хоёрыг зэрэгцүүлэн түүнд чамгүй сургамж хайрласан нь бий.

Гэхдэз түунийг тийн бие даан нэр дэвшихэд “Гавьяат цол хайрласан намынхаа ачийг хариулж буй нь тэр’’
гэж нийгмээрээ л шуугисан. Харин олны үг ортой гэдэгчлэн өдгөө тэрбээр МАХН-аас нэр^дэвшиж нутгийн зүг хүлгийн жолоо. Дуулсан дуу бол гон нь хит болж өөрөөр хэлбэл, уран бүтээлийн оргил үедээ яваа түүнийг “улс төрд жулдана” гэдгийг бараг л амтай болгон ярьж байгаа. Гэсэн ч тэрбээр “Миний Монгол оо” хэмээн зүрх сэтгэл нь цохилсоор л…

Үсээ ургуулж монгол дээлээрээ хунцас ммгоон байсан нь олны эгдүүцлийг бас ч хоорхен хүргээд авсан.

Учир нь түүний өмссөн хувцас өдгөө цагийн цэргийн дүрэмт хувцас биш, харин их хэлмэгдүүлэлтийн үеийн До яамныхтай төстэй байсан юм. Тухайн он цагийн хар бараан өдрүүд өдгөө ч Монгол түмний сэтгэл зүрхний чанадад байж, зарим үед сэдэрч байдаг болохоор ард иргэд эмзэглэсэн гэх.

Харин хүчээр сайн болгож харах гэвэл тэрхүү хувцас нь чекистын гэхээсээ илүү цэргийн чуулгуудын бүжигчдийн хувцастай төстэй юм
билээ. Ингээд бодохоор биеэ, хувцасаа засч чадаагүй, хорин хэдхэн насандаа хоёр гэрлэчихсэн эл эрхэм төрийн суудал сандайлах нь хэр зохимжтой хийгээд чухам тэнд юу хийж ард түмнээ гийгүүлэх юм гэдэг нь бас л сонин.

Дөрвөн жилийн өмнө түүнийг УИХ-д “Караоке” байгуулах юм гэж инээж байсан. Тэгвэл “караоке” гэдэг нь бас л өөр утга агуулна л хирж шлюй хоолойгоор солонгордог шүү ДЭЭ. Ингээдбодохоор алдаатай ажиллана гэдгийг нь алсын хараатай ард түмэн мэдээд ч байх шиг.

Түүний зүрх “Монгол минь” хэмээн цохилж эхлэхдээ “Бороогийн нүдийг аниулчихСан хүн ерөнхий сайд, намын дарга хийгээд явж байгаа нь надад таалагдахгүй байна. Уул уурхай, ашигг малтмал нэрийдлээр эх орныхоо хэвлийг сэндчүүлж харийн нутаг руу зөөж байгаа нь бүр таалагдахгүй байна. Мөнгөтэй нь мөнгөгүйгээ дарамталж, эмс охид харь элэгтний өврийг дулаацуулж, эрднэс нь гадаадын гангачуулын хуруу, хүзүүнд бэлзэг, зүүлт болж гялалзахыг, даяаршил нэрээр гадныхан өөрсдөдөө тохирсон хуулийг УИХ-ын гишүүдээр батлуулж байна” хэмээн маш зоримог дуугарсан. Гэтэл төд удалгүй өнөөх зоримог шийдэл нь үгүй болж бүр “Гал үндэстэн” хэмээх холбоог байгуулалцаж гол рольд нь тоглож байсан холбооноосоо хөөгдсөн нь түүний хувьд ёстой нөгөө “… долоолгож долоолгож нулимуулна…” гээч болсон гэдэг. Журмын нөхөд нь хэвлэлийн хурал хийхдээ “С.Жавхланг гишүүнчлэлээсээ хассан. Учир нь тэр холбооныхоо дүрмийг зөрчсөн. Хэрэв мэдмээр байвал өөрөөс нь юу” хэмээн хэлсэн нь ч түүнд итгэгсдийн гайхширал өдгөө ч байж л байгаа.

“Эх орон газар шороо, эд баялаг” хэмээн бараг л “хэлд орсон” тэр “Тулганд гал асаах ёслол”-оор нэг хэсэг “занималдсан”. Дараа нь дээл хувцас руугаа орж өмссөн дээлийнхээ зах нударгыг төрийн хүндэтгэлийн өргөөнд хуу татан хаясан. Энэ нь Оросын цагаан хааны цэргүүдийн тухай өгүүлдэг кино шийнд мөрдэсийг нь хуулаад хаядагтай эгээ л адилхан харагдаж “Унаган туурай нударга” хэмээн гбэлгэдцэг монголчуудын сэтгэлийг нэг л сонин болгож орхисон. Төрийн хүндэтгэлийн өргөөнд тийн аяглахыг нь харсан нэгэн эрдэмтэн сануулга маягаар “Алдарт “Хөх даалимбан тэрлэг” найраглалыг бичсэн Д.Пүрэвдорж агсан нэгийг бодож хоёрыг тунгааж тэрлэсэн л
баймаар юм хүүх ээ” хэмээсэн гэх.

Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил гэдэгчлэн тэрбээр МАХН-д элссэн гэдгээ албан ёсоор зарлахдаа хувцасных нь учрыг асуусан сэтгүүлчид “Энэ хувцас бол нэгэн үе Монголын тусгаар тогтнолыг хамгаалж байсан” хэмээн мэдэмхийрсэн нь ч түүний толгой хэр цэнэгтэйг гэрчлээд өгсөн.

Хятад зохиолчийн “Чонон сүлд” номыг уншсан гэж бардамнан ,$рих дуртай түүнийг учир мэдэх хүмүүс “Бага тархитай хүү”, “Нялх Сэнгүм” хэмээдэг юм билээ. Аль аль нь л эвгүй сонсогдох аж. Уураг тархи бага бол ухаан муугийн шинж хэмээдэг. Харин хоёр дахь хоч нь Хэрэйдийн Ван эцэг Тоорилдоо тэрслэгч туйлбаргүй хүүтэй зүйрлэсэн нэг л биш аж. Ийнхүү сайнаасаа саар мэдээлэл илт дагуулах тэрбээр нэгэнтээ биө даан нэр дэвшээд өвдөг шороодсон, үнэндээ жулдсан ч энэ удаад УИХ- ын 15 дугаар тойрогт буюу унаган нутагтаа өрсөлдөж байгаа. Харин түүнийг тулгаа барин хэдэн сумдаа тойрсон, эс тойрсон ч угийн хашир Увсчууд сонгох нь хамтран гурвалсаар “Нийтийн дууны хан хүү” хэмээх цолыг төвөггүйхэн хүртсэн шигээ төр барилцаж, түшилцэхийг ихэд амарт бодсон бол ёстой тархиных нь хэмжээ багадах байгаа даа.

С.Туул

Эх сурвалж: Нийгмийн толь


URL:

Сэтгэгдэл бичих