Өнөөдрөөс 330 мянган төгрөгийг олгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаар өчигдөр ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох үлдэгдэл 670 мянган төгрөгийг хэрхэн олгох талаар ярилцжээ.

Ингээд энэхүү мөнгөний 330 мянгыг өнөөдрөөс олгож эхлэхээр болжээ. Харин үлдсэн 340 мянган төгрөгийг татварын орлого бүрдэхээр олгох гэнэ.

Засгийн газрын өмнөх хуралдаанаар энэ оны хоёрдугаар улиралд буюу энэ сард багтаан 670 мянган төгрөгийг олгоно гэж байсан юм. Гэвч санхүүгийн эх үүсвэрийн дутагдлаас болж 330 мянган төгрөгийг эхний ээлжинд өгч байхаар шийдвэрлэжээ.



URL:

Сэтгэгдэл бичих