О.Чулуунбатад нэг тийм үнэн зүйл бий
Түүнд нэг тийм үнэн зүйл бий. Тэрбээр теннист учиргүй дуртай. Төрийн хошой шагналт Н.Жанцанноровын “Хайрлан дуулмаар байна” дууг нүдээ аньж сонсдог. Японы Мрроп Ые\л/з ЫеЪл/огк-оор енгерөгч гуравдугаар сарын 12-нд гарсан нэвтрүүлгийн үеэр тэрбээр “Цөмийн хаягдал бол улс төрийн болон эдийн засгийн хувьд ч ашигтай бизнес. Цөмийн хаягдал гэмээргүй байна, ашиглагдсан цөмийн түлшийг Монголдоо дахин боловсруулах бид нар технологийн үйлдвэрлэлтэй болчихвол энэ шат руу ороход ч дургүйцэх зүйлгүй” хэмээн хээв нэг ярилцлага өгч зсгссоныг цахим ертөнцөөр нээлттэй харуулсан. Энэ бүхэн түүний өөрийн амаар олон нийтэд хэлсэн үнэн. Харин улс төрийн хүрээлэлд бол хэзээ мөдгүй ^урэн эрх нь түтгэлзэхэд бэлэн байгаа гишүүн.
Улсын ерөнхий прокуророос удаа дараа түүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх хүсэлтийг хүргүүлсэн ч УИХ-ын гишүүд О.Чулуунбатыг тухай бүрт нь аварч байсан түүхтэй. Түүний хувьд Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллах хугацаандаа улсын 210 сая ам.долларыг тавиад туучихсан нэгэн. “Монголыг моргейжуулна” гэх уриан дор хямд өртөгтэй орон сууц буюу “Гандирс” хотхон байгуулна хэмээн хошгируулсан Жорж Чайлмерс гэх эрд тэрбээр дээрх мөнгийг “бэлэглэчихсэн”.
Иймд Улсын ерөнхий прокурорын газраас удаа дараа “Албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, Америкийн иргэн Жорж Чайлмерстэй хамтарч 35 тэрбум төгрөгхувьдаа завшсан” гэх үндэслэлээр хэрэг үүсгэсэн ч О.Чулуунбат удаа дараа мултарч чадсан зайтай нэгэн. Сүүлдээ“Би ч гэсэн тэр хүнд хууртсан. Би хохирогч” хэмээн өөрийгөө өмгөөлөх болсон нь түүнийг хэн бэ гэдгийг төвөггүй хэлнэ. Үүн дээр “Зоос” банкны дампуурал ч мөн л О.Чулуунбаттай холбоотой гэгддэг. Тус банкны дампуурах үндэс болсон “Монгол газар” компанийн Олон Овоотын лицензийг “Зоос”-оос салган “Голдман сакс”-аас зээл авахад нь О.Чулуунбат зуучилж, үүнийхээ хөлсөнд гурван сая ам.долларын хахууль авсан хэмээн мөн л сэжиглэгдэж буй. Монгол Улс, Монгол хүний ирээдүйг хараар будаж орхисон энэ бүх үйлдэлдээ тэрбээр хэзээ ч сэтгэл зовьнож байгаагүйгээр үл барам энэ сонгуульд ч нэрээ дэвшүүлж байгаа юм. ^
Тэрбээр өнгөрсөн сонгуулиар МАН-аас 13 дугаар тойрог буюу Сэлэнгэ айм->гаас нэр дэвшиж парламентын гишүүн болсон ч тойрогтоо очиж, сэлэн-гэчүүдтэй уулзаж амжихгүй явсаар хугацаат дөрвөн жилээ үдэв. Харин энэ удаад тэрбээр бантсан уу, “балешиг”-аа солих хэрэгтэй байсан уу, УИХ-ын сонгуульд МАХН-аас 22 дугаар тойрог буюу нийслэлийн Баянзүрх дүүрэгт нэрээ дэвшүүлж байгаа юм. Зөвхөн энэ үйлдэл нь ямар ч тулхтай Монгол эр хүний мөн чанар биш гэдэг нь хэнд ч ойлгогдох биз ээ. Хэзээнээс Монгол хүн хоол идсэн аягаа хагалдаг байлаа даа. Хэзээнээс бид шинэ хувцас авахаараа хуучин дээлээ шатаачихдаг байсан юм бэ. Монгол хүн онгож гандсан хуучин хувцас, дээл, малгай бүсэндээ хайртай улс. Хүйтэн 5вр*о, халуун салхинд хуучин хувцас шиг биед эвтэйхэн, сэтгэлд дулаахан нь үгүй…
Гэхдээ мөнгө төгрөг. эд баялаг, эрх мэдэлтэй хүний хувьд энэ бол инээдэм. Түүнийгулстөрийнхүрээнийхэнтөдийгүй учир мэдэх иргэд ч тойргоо сольдог, намаа сольдог гэдгээр нь яриагаа эхэлдэг юм билээ. Монголчуудын хувьд шашин, нам хоёр гэдэг бол тухайн хүний овог нэр шиг дагалдаж байдаг дархлагдсан дагуул нь. Ямар сайндаа л “Энэ О.Чулуунбат чинь эхнэр, хүүхдээ солиогүй байгаа даа хог чинь. Ямар эрх ашиг үйлчлээд намаа хүртэл сольдог байна. Тойргоо сольж байгаа нь ч дүүрсэн хэрэг. Сэлэнгээс гишүүний мандат өвөртлөж байсан юм. Дөрвөн жил сэлэнгэчүүдэд нүүр царайгаа ганц ч харуулаагүйдээ эмээдэг юм байгаа биз дээ зайлуул” хэмээн хүний хөгжпийнхөө 21 мянгыг авахын тулд дараалалд зогсож байсан өвгөчүүлийн яриа ийнхүү олныг нуршихад хүргэв.
О.Чулуунбатыг манай улсын толгой эдийн засагчдын нэг гэдэгтэй түүний
дайсан ч санал нийлнэ. Үнэхээр ч “Монголбанк”-ны гэх нэр зүүтлээ банк, санхүүгийн зах зээлд өөрийн хуруу, хумсныхаа ул мөрийг тод үлдээсэн. Түүний төрийн төлөө ажилласан он жилүүдэд сайн юм бий ч сайтар ухаж бодвол саар үйл давамгайлсан байх шинжтэй.
Захаас нь бодоод үзье. ”Анод”, “Зоос” банкны дампуурал төв банкны хяналт сул, хариуцлага муугаас үүдэлтэйг хэн хүнгүй хэлдэг. Мэдээж тухайн үед төв банкийг толгойлж байсан О.Чулуунбатын ажил үүгээр үнэлэгдэнэ. Банк санхүү бол улс орны үндэсний аюулгүй байдал, олон хүний хэтэвчтэй холбоотой онцгой салбар билээ. Гэтэл төв банкны сул дорой, хяналт тавих механизм сул байдлыг ашиглан “Зоос”, “Анод”-ын удирдлагууд дураараа дургиснаас болж олон хүнийг олон сая, бүр тэрбум төгрөгөөр нь хохироож, эцэстээ төсвийн сан руу гар дүрсэн нь үнэн. Угтаа үүргээ биелүүлж, ажлаа хийж чадаагүй Төв банкны удирдпагаас хохирол нэхэмжлэх нь зүйд нийцэх байсан бус уу. Гудамжны цэвэрлэгч ч хүртэл оногдсон талбайгаа цэвэрлээгүй бол цалингаа хасуулдаг биз дээ. Түүнчлэн, төв банкны зовлон жаргал, үүнээс улбаатай хувийн хэвшлийн бэрхшээл саадыгхамгийн сайн мэдэх хүн О.Чулуунбат. Засгийн газрын амлалт дагасан бодпогогүй апхмын гайгаар инфляцийг хазаарлах гэсэн цор ганц зорилгоо биелүүлэх гэж төв банк бодлогын хүүгээ хэдэнтээ өсгөдөг. Үүний цаана бизнес эрхлэгчдийн санхүүжилт саарч, үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжууд хумигдцагийг бид мэднэ. Тийм ч учраас бизнес эрхлэгчид төв банкийг буруушааж, төв банк наашаа харж аргагүй апхам байлаа хэмээн хэлж цаашаа харж засгийн газрын шийдвэрийг зүхсээр ирсэн. Тэгвэл О.Чулуунбат төрд ороод төв банк, бизнес эрхпэгчдийг дэмжсэн эдийн засагч хүний мөн чанарыг илтгэсэн шийдвэрүүд гаргаж, үгээ хэлнэ хэмээн хүлээж байсан итгэл алдарсан. Намынхаа бэлэн мөнгөний амлалтыг дэмжинзүтгэсэн.Үүнийуршгааринфляци өсч, жирийн иргэд Азид байхгүй үнэтэй мах худалдан авч, бизнес эрхлэгчид санхүүжилтгүйн улмаас амаараа шороо үмхсээр ирлээ. Энэ бол ил узэгдэх үр дагавар. Бэлэн мөнгөний амлалтаас үүдэлтэй бэлэнчлэх сэтгэлгээ зэргээр ярьвал хор уршиг нь дуусахгүй. Уг нь бэлэн мөнгө тараахын эсрэг тас зөрөх ёстой хүн нь О.Чулуунбат байх ёстой байв. Түүнд үзэж туулсан туршлага нь бий. Гэхдээ түүнд нийт ард түмний эрх ашиг бус нэг нам, хувь хүний эрх ашиг хамгаас чухал аж.
Дампууруулсныхаа хохирлыг төсвийн мөнгөнөөс гаргасан гэсэн шуум тухайн үед хэвлэлүүдээр цацагдсан нь хэрэг хуучирдаггүйг сануулах шиг. Тэрбээр УИХ-д суудал засаж амжсан ч гавьяат эдийн засагч хүнээс гарах даацтай, ноён нуруутай бодлого ярьж, Засгийн газраас шийдвэрлэсэн захын
хүн шүүмжилдэг хавтгайрсан халамжийг буруутгаагүй нь түүнийг дахин хэн бэ гэдгийг нотлоод өгөв. Төрөөс бэлэн мөнгө иргэддээ тараахын хор уршгийг түүнээс өөр ултай, суурьтай мэдэх хүн 76 дотор даанч цөөхөн байж мэдэх юм. Задгай, хяналтгүй мөнгөний их урсгал инфляцийг хэрхэн хөөрөгддөг гэдгийг ч тэр мэднэ. Төв банк үүнд нөлөөлж бодпогын хүүгээ нэмэгдүүлэхээс өөр аргагүй болдгийг тэр мэдэж байгаа. Энэ байдал бизнес эрхлэгчдийг боомилдог бол жирийн иргэнд халгаатай, компанийн болон томоохон мөнгө угаагчдад хамгийн их ашигтайг тэр сайн мэднэ. Тэгвэл энэ бүхнийг мэддэг таниас асууя. Төрөөс иргэддээ гар таталгүй олгож байгаа хавтгайрсан халамж, тэтгэмж, тэтгэлгүүд ямархан сөрөг үр дагавартайг мэдэх хэрнээ яагаад үүний эсрэг юу ч хийгээгүй юм бэ. Харин ч бэлэн мөнгө тараах намын амлалтыг дэмжсэн нь ямар учиртай юм бэ.
Нэг л зүйл үүнээс маш тодорхой харагдаж байна. Хэнд ч тэгж л харагдана. Улс эх орныхоо нийгэм, эдийн засгийн байдалд санаа тавих эдийн засагч хүний алсын хараа байхгүй. Улс төрийн эрх мэдэл, амбийцийг чухалчилжээ гэдэг нь хэнбугайд ч тодорхой юм биш үү.
Мөнхтунгалаг
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: