“Эрдэнэт” үйлдвэр “Шим технологи” компанитай хуйвалдан жүүдүүдийг 6 сая доллароор хулхиджээ

Дэлхий дээр жүүдүүд шиг ухаантай зальтай наймааны овсгоотой хүмүүс байдаггүй гэлцдэг.  Гэтэл манайхан  тэднийг хамраар нь газар хатгатал зад хулхидаад хаячихжээ.  Бүр 6 сая доллароор гээд бод доо. Манай ганц саалийн үнээ гэгдэг “Эрдэнэт” улсаас гадна дарга нарын шахаа, олигархиудын компаниуд гээд өчнөөн амьтаныг тэжээж яваа буянтай үйлдвэр юм.  Тэдний нэг нь “Шим технологи” компани.  “Эрдэнэт”-д олон жил шахаа хийн тэжээлгэж ирсэн азтай айл.  Бараа шахаж нэг мөнгө салгана, зээл авч нэг торгож бараг л айлын эрх хүүхэд шиг аашилдаг гэнэ.  Хоёр жилийн өмнө “Эрдэнэт”-ийн Ерөнхий хорооны хурлаар олон жил найдвартай харилцагч явсан зарим компаниудын зээлийн хугацааг сунгах, хөнгөвчилөх асуудлыг хэлэлцэхэд “Шим технологи”-ийн нэр цохиж явсан.  Зээлээ ч хөнгөлүүлж чадсан төдийгүй хөрөнгө оруулалт аваад хамтарсан охин болсон.  Ингээд Ч.Ганзориг хамтарсан компаниа “санхүүгийн хувьд дэмжин” гаднаас зээл авахад нь зориулж  батлан даалт гаргаж өгчээ. Тэгэхдээ хэнээс авсан бэ гэхээр олон жил “Эрдэнэт”-ийн зэсийг гадагш нь дамласан “Метал-тех” гэдэг Израйлийн компаниас 6 сая долларын богино хугацаатай зээл авч.  Нэгэнт л “Эрдэнэт” гэдэг аварга батлан даалт гаргасан болохоор жүүдүүд арай алдчихгүй  байлгүй гээд өгчихсөн нь ойлгомжтой.  Гэтэл монголчууд ёстой нэг хулхидах шиг болжээ.  Оны өмнөхөн жүүдүүд “Шим технологи” дампуурчихлаа, өнөө мөнгө лөөлөө боллоо гэсэн  Ч.Ганзориг захиралын гарын үсэгтэй бичиг аваад золтой л ухаан алдаад уначихсангүй.  Яаран лавлахад үнэн болж таарчээ.  6 сая доллароо монгол чонын хүзүүнд зүүгээд алдчихсан “Метал-тех”-ийнхэн уг нь дотроо их юм бодож байсан гэнэ.  Урьд нь Монголд ажиллаж байгаад зэсийн үнэ унах үед хамаг оффисоо хаагаад гарсан.  Одоо зэсийн үнэ өсөхөд эргээд манай зэсэн дээр ажиллах санаатай “Эрдэнэт”-ийг зулгуйдан 6 сая доллар зээлээч гэхэд нь уухайн тас өгчихөж.  Харин одоо юун доллар юун зэс болж байгаа бололтой.  Манай хэд ч яахав зохион байгуулалттай зээл аваад зохион байгуулалттай компаниа дампууруулсан нь ойлгомжтой.  Жүүдүүд ч тэгж хардаж байгаа бөгөөд “ямар муухай хүмүүс вэ, мөнгө өгөхгүй бол шүүхдэнэ шүү” гэсэн утгатай бичиг Эрдэнэтийн захиралуудад ирсэн гэнэ.  Гэсэн ч цаадуул нь “муусайн жүүдүүд манай зэсэн дээр тоглож овоо хэдэн юмтай болсон, бид бараг авах ёстой юмаа авсан, тэгээд ч дэлхийн энтэй үйлдвэрийг нэг муу жүүд компани шүүхдээд яадаг юм” хэмээн томорч сууна.  Харин тэрхүү 6 сая доллар явж явж МАН-ын шинэ байранд шингэсэн тухай зарим нэг таамаг сонсогдсон.

URL:

Сэтгэгдэл бичих