Жулиан Ассанж оргон зайлахыг завджээ
Жулиан Ассанжийг Лондоны цагдаа нар оргон, зайлж болзошгүй гэсэн шалтгаанаар баривчилжээ. Түүнчлэн Эквадорын элчин сайдын яаманд улс төрийн орогнол хүссэн өргөдел гаргасан болохыг нь тогтоосон байна. Түүнийг “2200”, “0800” тоот албан бичиг үйлдэж, улс төрийн орогнол хүссэн гарын үсэг бүхий баримтыг Лондоны хуулийнхан олжээ. Жулиан Ассанж мягмар гаригт Эквадорын элчин сайдын яаманд ийм утгатай өргөдөл гаргасан аж. Харин Эквадорын элчин сайдын газар түүний уг хүсэлтийн хариуд “Нөхцөл байдлыг маш сайн судалсны эцэст эцсийн шийдвэрээ гаргана” хэмээжээ. Ассанжийг шүүх хурал
удахгүй өрнөх бөгөөд хэрэв АНУ-ын талд шилжүүлсэн тохиолдолд түүнд цаазын ял оноож болзошгүй гэнэ.
Эх сурвалж: “Нийгмийн толь”
URL: