С.Баяр улс төрөөс бүрмөсөн холдоно

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд хоёр УИХ-ын гишүүн өөрсдийн хүсэлтээр нэр дэвшээгүй билээ.
Эдгээр нь УИХ-ын гишүүн, МАН-ын нарийн бичгийн дарга С.Баяр, УИХ-ын гишүүн, Иргэний Зориг-Ногоон Намын дарга Д.Энхбат нар .
Д.Энхбат намын жагсаалтын 3-т бичигдэхээс татгалзаж, нийгмийн зүтгэлтэн болохоор ажиллаж эхэлсэн бол С.Баяр АНУ-д зүрхний хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж байгаа.
С.Баярыг сонгуулийн ажилд ирж оролцон, намаа дэмжинэ, Монгол улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд нэр дэвшинэ гэх зэрэг таамаглал яриа олонтаа байсан  ч эх сурвалжууд түүнийг улс төрөөс гарч байгаа, түүх, нийгэм судлалын чиглэлээр эрдмийн ажил хийхээр болсон гэдгийг нотолж буй юм.

С.Сарнай


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих