МХЕГ-ын дарга Р.Содхүү “Петро чайна Дачин Тамсаг”-тай холбоотой бололтой
Гадныхан Монголд бизнес хийх гэхээр айдаг гэсэн. Учир нь Монголын хууль хэзээ ч хүчин төгөлдөр үйлчилдэггүй. Гэвч нөгөө талаар г
Хятад, эсвэл солонгосчуудын хувьд монгол дарга нар хуулиа хэрэгжүүлдэггүй учраас манайд юу ч хийсэн болно гэж боддог байх.
Гэхдээ хуулиа гууль болгосон хүмүүс бол Монголын эрх мэдэлтнүүд, мөн дунд шатны «хурган дарга» нар. Тэд л ил, далд байдлаар гадныхантай сүлбэлдэж, эцэст нь амаа үдүүлээд толгой дээрээ гаргасан гээд хэлчихвэл буруудахгүй байх.
Гадаадын үүргэвч үүрсэн гуйлгачдад хөл алдан гүйдэг манай хурган дарга нар Алтан дорнод Монголын С.В.Паушокт хамаг алтаа зүгээр өгч явуулаад, өөрсдөө хөрс нь эргэсэн шороотой үлдэж байсан бол өдгөө Хятадын төрийн өмчит «Петро чайна Дачин Тамсаг»-ийн томчуудад тал засч, долигонож байна. Гэхдээ энэ нь зүгээр нэг төрийн албан хаагч биш бүр дээд тушаалын дарга нь шүү дээ.
Дотооддоо шатахууны хомсдолд орж, хоёр хөршөө царайчилдаг хэрнээ Дорнодын тал газраас олборлож буй газрын тосоо Хятад руу түүхийгээр нь гаргаж байгааг юу гэж ойлгох вэ. Үүний цаана хэн гэдэг албан тушаалтны бизнес явагдаж байна вэ?
Мэдээж Монголын маш том нөлөө бүхий улстөрч. Бүр цаашлаад томоохон намуудын ашиг сонирхол явж байхыг үгүйсгэхгүй. Харин энэ ажлыг гардан хийдэг, гүйцэтгэгч нь МХЕГ-ын дарга Р.Содхүү.
Ер нь үе үеийн МХЕГ-дарга нар энэ нүсэр бизнесийн хоточ банхар байсаар ирсэн гэдэг юм билээ. Харин Р.Содхүү гэдэг нөхөр үүргээ сайн гүйцэтгэж байна.
Дорнодын Тамсагийн сав газаас хууль зөрчин байж өдөр, шөнөгүй газрын тос борлож байгаа компани л Хятадын 100 хувийн хөрөнгө оруулалттай «Петро чайна Дачин Тамсаг» юм. Энэ компани олборлосон газрын тосоо Дорнод аймгийн Баян-хошуу, Сүхбаатар аймгийн Бичигтийн боомтоор нутаг руугаа гаргадаг байсан.
Гэтэл МХЕГ-ын дарга Р.Содхүү Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Авто тээврийн газар руу утас цохиж, тус компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоох акт тавьсан байцаагч нарын «Улсын байцаагчийн эрхийг цуцал» хэмээн тушаал буулгасан байна.
Тэгэхээр Р.Содхүү даргын энэ үйлдлийг дарамт гэж ойлгох уу. Эсвэл «Петрочайна Дачин Тамсаг» компанийн хууль бус үйл ажиллагааны ард түүний бизнес яваад байна уу гэж хардах биш харин шууд утгаар нь ойлгох уу.
Он гарсаар зургаан сарын хугацаа өнгөрсөн ч тэрбээр өнөөдрийг хүртэл тас гүрийсээр байгаагийн учир юунд байгааг тэр л мэдэх байх. Үүнээс болж төрийн ажил гацаанд орж, авто тээврийн байцаагчид хаашаа ч нэвтэрч хяналт шалгалт хийх эрхгүй сул зогссон хүмүүс байгаа аж.
Авто тээврийн газрын удирдах албан тушаалтнууд МХЕГ-ын дарга Р.Содхүүд удаа дараа шаардлага тавьсан ч хариу ирүүлдэггүй, уулзах гээд очихоор хүлээж авдаггүй гэнэ.
Төрийн ажлыг дур мэдэн олон сараар гацаагаад байгаа түүнийг ажлаас нь чөлөөлсөн ч багадмаар энэ үйлдлийн талаар аргагүйн эрхэнд Ерөнхий сайдад дуулган арга хэмжээ авч өгөхийг хүсчээ.
Бүдүүн хүзүүтэй Р.Содхүү дарга өөрийгөө тус газрын хаан мэт аашилж байгаа нь олон хүний эгдүүцлийг хүргэсээр байна. Хамгийн гол нь Р.Содхүүгийн хувийн амбиц улсын ажлыг зогсоох ёсгүй гэдгийг тэрбээр мэддэггүй юм болов уу.
Энэ эрх мэдэлтэй, том хүзүүтэй ноёнтон авто тээврийн хяналтыг үгүй хийсэн нь ямар хууль бус ажил амжуулах гэж санаархаад байгаа юм бол гэсэн хардлагыг өөрийн эрхгүй төрүүлж байна.
Авто тээврийн газрын байцаагчид эрхийн үнэмлэхгүйгээр хууль бус үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд руу нэвтрэх эрхгүй, хяналт шалгалт хийх ямар ч боломжгүй болж байгаа юм.
Ингэх нь хэнд ашигтай вэ гэвэл мэдээж Р.Содхүү болон түүний дээр сууж буй ноёдод. Энэ увайгүй байдлаас улс хоорондын болон хот хоорондын зорчигч тээврийн бүх үйл ажиллагаа замбараагүйтэж эхэлсний
URL: