Ардчилсан нам ч бас нарыг халхалсан

Улс орон шинэ нийгмийн замналд эргэлт буцалтгүй орсон сүүлийн жилүүдэд ард иргэдийн амьдрал улам бүр уруудан доройтсоор байгаа. Энэ нь монголчуудыг сүүлийн 22 жилд ээлжлэн удирдсан МАХН буюу одоогийн МАН, мөн Ардчилсан намын буруутай үйл ажиллагаа юм.

“Никитон”-ы Бачкагийн дуулсан урлагийн ямар ч үнэргүй “Нар” гэх улс төрийн илэрхий өнгө аястай дууг Ардчилсан нам 150 сая төгрөгөөр захиалан хийлгэсэн гэж социал медиагаар нэг шуугиж байна. Үнэн хэрэгтээ Ардчилсан нам тэнгэрийн бус түмний сэтгэлд үргэлж мандах нарыг 22 жилийн турш халхлалцаж ирснээ умартан улайрч байна. Ардчилсан нам олонхоороо засаг барьсан үедээ авилгадаж, ашиг хонжоо харж, шорондож, алалцаж, талалцаж, банк дээрэмдэж, засгаа огцруулж, төрөө бусниулж, түмнээ түгшээж явсан түүхтэй. Нарыг 22 жил хамтдаа халхалчихаад Ардчилсан намынхан жаахан ч гэсэн ичиж амьдармаар юм. Монголчуудыг ой санамжаа алдсан гэж бодоогүй биз дээ.


URL:

Сэтгэгдэл бичих