МАХН-ын дарга Н.Энхбаярыг алах даалгавар авсан хүнд хариуцлага тооцуулахыг хүслээ

Өнгөрсөн баасан гаригт Хэвлэлийн хүрээлэнд Сүхбаатар аймгийн иргэн Ч.Доржхуяг гэгч хэвлэлийн хурал зарлаж МАХН-ын дарга Н.Энхбаярыг алах даалгавар авч байснаа мэдэгдсэн. Түүнд МАН-аас 60 сая төгрөг, дурантай буу, нэг ширхэг сум өгөөд Н.Энхбаярыг хөнөө гэсэн даалгаврыг 2008 онд өгч байсан аж. Иймд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслээс Улсын мөрдөн байцаах газар болон Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст мэдээллийг шалгуулах тухай албан тоотыг хүргүүлжээ.

Тус албан тоотдоо иргэн Ч.Доржхуягийн цацсан мэдээлэл нь үнэн бол онц ноцтой гэмт хэргийн захиалагчийг эрж олох, гэрчийг нь хамгаалах, харин нөгөө талаар хуурамч мэдээлэл бол Ч.Доржпүрэв нь хэний даалгавараар ийм мэдээлэл тараасныг тогтоож хуульд заасан арга хэмжээг авч өгнө үү? гэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих