Х.Бадамсүрэн Сонгуулийн тухай хуулийг удаа дараа зөрчжээ

Өмнөговь  аймгийн  УИХ – ын 11 – р тойрогт МАН – ын нэр дэвшигч Х.Бадамсүрэн нь сонгуулийн сурталчилгааныхаа явцад Монгол Улсын Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн үйлдэл гаргасныг нь иргэн О.Эрдэнэ-Өрнөхөөс Сонгуулийн Ерөнхий хороо болон тойргынхоо хороонд баримтаар нотлон гомдол гаргаад байгаа юм.

Нэр дэвшигч Х.Бадамсүрэн нь Сонгуулийн тухай хуулийн 35.15.5– д заасан “Сонгогчдод  амлалт, эд бараа өгөхийг хориглох” заалтыг хэд хэдэн удаа зөрчиж, авто машин, мөнгөн дүн заасан амлалт өгсөн байгаа юм. Хуулийн дагуу Х.Бадамсүрэнгийн нэрийг сонгуулийн нэрсийн жагсаалтаас хасах ёстой болж байна. Мөн МАН – аас нэрийн жагсаалтаар дэвшихээр болсон Б.Долгор өрсөлдөгчөө үндэслэлгүйгээр гүтгэн , доромжилсныг нь Өмнөговь аймгийн АН-аас СЕХ, болон тойргийн хороо, шүүхэд хандсан гомдол гаргасан байна. УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн нь дараах 3 зөрчил гаргасан байна. Үүнд: аймгийнхаа 80 жилийн ойгоор төвийн сургууль, цэцэрлэгт шинэ пургон машин бэлэглэсэн. Цаашлаад Өмнөговь аймгийн соёл боловсролын байгууллагууд, тухайлбал, сургууль, цэцэрлэг, соёлын төвд шинэ пургон машин олгоод эхэлсэн. Үлдсэн нь 4 сард унаа, машинтай болно хэмээн амлалт өгсөн.
Мөн, Х.Бадамсүрэн нь УИХ-ын гишүүний тайлан тараах хэлбэрээр халхавчлан тараасан УИХ-ын гишүүний тайлангийн 46 дугаар хуудсанд “2012 онд 623 сая төгрөгийг Орон нутаг багийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна” гэсэн нь ирээдүйд 623 сая төгрөг өгнө гэсэн утгатай амлалт байна. Тайлангийн 55 дугаар хуудсанд “пургон машин олгох төслөө 2012 онд үргэлжлүүлэн хэрэгжүүлэхээр ажиллаж байна” гэж мөн амласан байна…
УИХ-ын 11-р тойрогт нэр дэвшигч Х.Бадамсүрэнгийн дээрх үйлдэл нь түүнийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах үндэслэл болж байгаа юм.

Д.Ариун

duulianmn


URL:

Сэтгэгдэл бичих