”Мон-Уран”-ы Б.Наранхүүгийн нэрийг хасах баримтыг СЕХ-нд хүргүүлэв

Нийслэлийн Баянгол дүүргийн зургадугаар хорооны иргэн М.Төрбат Дундговь аймагт Ардчилсан намаас УИХ-ын сонгуульд нэр дэвшсэн Б.Наранхүүтэй холбогдуулан Сонгуулийн ерөнхий хороонд гомдол гаргасан байна. Тус гомдолд нэр дэвшигч Б.Наранхүү нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийг зөрчиж, дунд сургуулийн захирал болоод багш нарыг гадаад оронд аялуулсан гэж мэдэгджээ. Тодруулбал, УИХ-ын сонгуулийн 8 дугаар тойрогт Ардчилсан Намаас нэр дэвшигч Батсүхийн Наранхүү нь сонгуулийн жил эхэлснээс хойш буюу 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш УИХ-ын Сонгуулийн тухай хуулийн “35.15.1″-д “сонгогчид мөнгө, эд бараа төлбөргүй тараах…”, мөн хуулийн “35.15..3″-Т “сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулан оролцуулах..”"-ыг хориглосон заалтуудыг тус тус зөрчин 2012 оны нэгдүгээр сарын 7-14 өдрүүдэд Дундговь аймгийн БСГ-ын дарга н.Сэрээнов, ерөнхий боловсролын сургуулиудын захирал Туяамандах, Эрдэнэболд, Майхүү, Оюунханд, Отгонмөнх, Долгоржав, Нацагдорж, Дэлгэрхангай, Оюунбилэг, Намчиндулам, Буянтогтох гэх зэрэг 20 хүнийг Тайланд улсад аялуулсан. Түүнчлэн 2012 оны хоёрдугаар сард Улаанбаатар хот дахь “АСА” циркт нийслэлд амьдарч байгаа Дундговь аймгийн иргэдийн золголтын үеэр хүрэлцэн ирсэн зочдод хадаг, чихэр зэргээр бэлэг барьсан байна.

Нэр дэвшигч нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.15 дахь хэсэгт “Ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж, дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор дараахь үйлдэл үйл ажиллагаа явуулахыг хориглоно. Тухайлбал, хуульд баяр наадам, урлагийн тоглолт зохион байгуулах, түүнийг ивээн тэтгэх, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах”, 35,16 дахь хэсэгт “Сонгогчдыг гадаад, дотоодод аялал зохион байгуулахад оролцуулахыг хориглоно ” гэж заасныг тус тус зөрчсөн байх тул Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.33 дахь хэсэгт заасны дагуу Батсүхийн Наранхүүд захиргааны арга хэмжээ авч өгнө үү” гэжээ.

Ийнхүү Ардчилсан намд элсээд хоёр цагийн дотор Дундговьд нэр дэвших эрх халаасалсан “Мон-Уран”-ы Б.Наранхүүг тойрсон хэл ам тасрахгүй байна. “Цөөхүүл нь хөлжих үү?” гэсэн асуулт АН-аас нэр дэвшигч Б.Наранхүү нарт зориулагдсан юм. Хүүхдийн паркын газраас таслан авч оффислодог Б.Наранхүү хувийн онгоцоор хот, хөдөө, Хонгконгийн хооронд нисэн сонгуульдаж байгаа бөгөөд зурагтаар улстөр, эдийн засгийн асуудал ярих боломжгүй учир хоёр морины тухай хүүрнэсээр байгаа билээ.

humuus


URL:

Сэтгэгдэл бичих