Э.Бат-Үүл гишүүн халз мэтгэлцээнд орно

Ардчилсан намаас НИТХ-ын сонгуульд нэр дэвшигч, УИХ-ын гишүүн Э.Бат-Үүл гэр хорооллыг амины орон сууцаар хангаж байж хотыг хөгжүүлнэ. Айл бүрийн хашаа руу инженерийн шугам татаж, газрыг нь өмчлүүлэх ёстой гэж үзэж байгаа. Тэрээр өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг хүмүүсийн нэрлэдгээр Зайсанд амьдардаг гэр хорооллынхонтой уулзсан юм. Тэд түүний саналыг дэмжиж байгаагаа хэлээд, хурдан ажил хэрэг болгож, хаягдсан гэр хорооллын гудамжинд гэрэл асааж, дэд бүтцийн асуудлыг нь шийдэж, амины орон сууцтай болгохыг хүсч байлаа. Э.Бат-Үүл гишүүн өнөөдөр хотын дарга асан Г.Мөнхбаяртай “Ийгл” телевизээр халз мэтгэлцээнд орох юм байна. Хотын Засаг даргын төлөөх суудалд АН, МАН-аас өрсөлдөж байгаа тэдний яриа ширүүн маргаантай болох бололтой. Эндээс иргэд тэдний хэн нь хотыг хөгжүүлэх үнэн бодитой зүйл ярьж байгааг тунгаах нь. Хэнийх нь төлөвлөгөө хотыг хөгжүүлэх бодит төсөл болсныг шүүх биз ээ.

М.ЦЭЦЭГ


URL:

Сэтгэгдэл бичих