Дундговийн бие даагч Л.Данзанноров сонгогчоо дарамталжээ
Сонгууль болоход 10 хүрэхгүй хоног үлдэж, нэр дэвшигчид “түүз”-ээ дэлгэж эхэллээ. Юу ч хийхээс буцахгүй өдрүүдэд сонгогчид бид юм, юм үзэх нь. “Мисс”-ийн тэмцээнд оролцогчид шиг нэр дэвшигчдийн зураг, самбарт бялуурч, залхаж үхтлээ өөрийгөө магтсан хүмүүсийн мэдээлэлд дарагдаж, адаг сүүлд нь нэр дэвшигчдээ дарамтлуулж үзэх нь.
Тодруулбал, Дундговь аймгийн 8-р тойргоос бие даан нэр дэвшигч Л.Данзанноров сонгогчоо дарамталсан ил захидал хэвлүүлэн тараажээ. Тэрхүү захидалд “Л.Данзанноров миний нэрийг дугуйл” хэмээн тушаасан байна. Хэрэв түүний нэрийг дугуйлахгүй бол “тэр яах юм бол” гэдэг айдсаа захидал авсан сонгогч бүр нууж чадахгүй байгаа гэнэ. Угтаа сонгогч хэнийг, ямар бодлогыг дэмжихээ үндсэн хуулиар олж авсан эрхийнхээ хүрээнд шийдэх эрхтэй, хэн нэгний тулгасан, илтэд тушаасан үйлдлийг хүлээн зөвшөөрөх албагүй юм.
Харин Л.Данзанноров нэр дэвшигч өөрөө хуульч мэргэжилтэй байж хуулийн хүрээнд сурталчилгаагаа хийхгүй, сонгогчоо тушаан дарамталж, бусдыг гүтгэн доромжилж байгаа нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 35.15.4-ийг зөрчсөн үйлдэл болжээ.
Secret
URL: