Азарга сонгох нь уу, арай дэндэнэ ээ…

“Мон-Уран”-ы Б.Наранхүү гэх “битүү морь” энэ удаагийн УИХ-ын сонгуулиар Дундговьд АН-аас нэр дэвших болж амтай болгоныг ангайлгав. Газрын наймаачин, Алтан хатагтайн амраг, Анод банкыг дампууруулагч гэх мэтчилэн гагцхүү олон арван хар хэл ам түүнийг дагадаг. Нүд ирмэхийн зуур болж өнгөрсөн энэ процесс АН-ын нэр хүндийг ч шавартай хутгаж орхисон юм. Ганц ч болов суудал алдахгүйн төлөөх тэмцэл дунд болж өнгөрсөн энэ сонголт Б.Наранхүүг Дундговиос ногоон гэрлээр гарч ирнэ гэсэн сохор таамгаас үүдэлтэй. Сүүлийн үед Б.Наранхүүг тойрон хүрээлээд байгаа нөхдүүд “Наранхүү бол шарга азаргаараа алдартай. Дундговиор нэг тойроход л гараа өргөөд дэмжинэ” гэсэн бор шувуу нисгэж явах юм. Бүхэл бүтэн дөрвөн жил парламентад суух хүнийг шарга азаргаар фоноо хийж сонгогдоно гэж ярьж яваа хүмүүс Дундговийн ард түмний сэтгэхүйг жигшүүртэйгээр доромжилж байгаа юм биш үү гэх эгдүүцэл хаа сайгүй сонсогдоно. Арга ч үгүй биз. Дундговийнхон азарга сонгох уу, арай дэндэнэ ээ…

http://secret.mn/news/1/single/923


URL:

Сэтгэгдэл бичих