20-р зууны манлай дуу анх удаа дүрстэй боллоо
Монголын төрийн дуулалын хэмжээнд дуулагддаг 20-р зууны манлай дуу “Халуун элгэн нутаг” анх удаа монгол орны байгалийн сайхан бахархалаар дүрсжжээ. Сонгууль дөхөж байгаа энэ цагт нэг намын реклам гэж олйгох хүмүүс цөөнгүй. Тэгвэл тэс өөр.
Эх орны сэдэвтэй дуунуудыг намууд булаацалдаж, минийх чинийх хэмээн өмчлөх нь бий. Тэгвэл бүрэн эрхийнхээ хүрээд поп опера стилиэр уран бүтээл туурвидаг Увертюра хамтлаг энэ дууг дахин сэргээж амьдруулан дүрстэй болгосон байна. Яагаад гэхээр тэдний багш буюу ОХУ-ын Буриад улсын ардын жүжигчин Д.Жаргалсайхан агсан амьд сэрүүн ахуйдаа “Халуун элгэн нутаг” хэмээн энэхүү дууг дуулж амьдруулан, хүмүүсийн сэтгэл зүрхэнд хоногшуулж байжээ.
Харамсалтай нь тухай цаг үед техник одоогийнх шигэ хөгжилдөө хүрээгүй учир тэр болгон дүрсжүүлэх боломж байхгүй байсан бизээ. Харин 20-р зууны тэрхүү аугаа бүтээлийг ийнхүү 21-р зуунд шавь нар нь үргэлэлүүлэн бидэнд дахин сонсож, монголынхоо байгалийн сайханаар бахархах дүсртэйгээр өргөн барьж байна. Дашрамд дуулгахад Увертюра хамтлаг шинэ цомгийн ажилдаа аль хэдийнээ ханцуй шамлан орсон бөгөөд бусдаас өвөрмөц нэгэн ертөнцийг уран бүтээлээс бүрдсэн цомог удахгүй хэвлэлтэнд явах аж.
URL: