ХЯТАД УЛС ЛОНДОНГИЙН БИРЖИЙГ ХУДАЛДАЖ АВНА
НЬЮ-ЙОРК. /Блүмберг/. Хонконгийн санхүүгийн биржийн оператор, хөрөнгийн зах зээлийн хэмжээгээр дэлхийд тавдугаарт ордог “Hong Kong Exchanges & Clearing” компани Лондонгийн металлын биржийн /ЛМБ/ 1,39 тэрбум фунт стерлинг буюу 2,15 тэрбум доллароор худалдан авах гэж байна.
Өнөөдөр ЛМБ аж үйлдвэрийн металлын фьючерийн арилжааны 80 хувийг явуулж байгаа аж.
ЛМБ-ийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаагаа 107,6 фунт стерлингээр тооцож бэлэн мөнгөөр авна. “JPMorgan Chase”, “Goldman Sachs”, “Metdist” компани нь тус биржийн томоохон хувьцаа эзэмшигчид аж.
Хонконг нь БНХАУ-ын улсын банкуудын “Их-4″-ийн тоонд багтдаг, зээл олгогч хамгийн том байгууллага болох “Industrial and Commercial Bank of China” банканд хөрөнгө оруулагчид хувьцаагаа чөлөөтэй худалдах болон худалдан авч болдог улсдаа ганц газар аж.
Хонконгийн хувьд энэ нь хилийн чанадын анхны гэрээ болох юм. 135 жилийн түүхтэй ЛМБ бусад улсаас илүүтэй Хятадад өргөн хэрэглэгддэг зэс, хөнгөн цагаан, никель зэрэг металл худалдан авагчдад үнийн чиглүүр болдог байна.
ЛМБ-ийн төлөө гурван том компани, тодруулбал, “CME Group”, “Inter Continental Exchange” болон “Hong Kong Exchanges” “Clearing Ltd”-ийн хамт өрсөлджээ. Өнгөрсөн онд ЛМБ 15,4 триллион долларын арилжаа явуулсан байна.
З.Амгалан – Үндэсний Мэдээллийн МОНЦАМЭ Агентлаг
URL: