Залууст халтай Р.Гончигдорж
Хүний эрээн дотроо, могойн эрээн гаднаа гэгчээр УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийг сонгогчид тулхтай төрийн түшээ гэж боддог нь тун чиг эндүүрэл бололтой.
Учир нь эрхэм гишүүн Монгол Улсад өөрөөс нь өөр мэргэшсэн хуульч, математикч байхгүй гэсэн бодолдоо хэт хөтлөгдөн, намынхаа залуусыг хажигладаг хачин гэмээр зантай гэнэ.
Түүний энэ зан нь дотроос нь хатгаж, нам дотроосоо аль хэдийнэ даван гарч, хажуу хавирганыхаа улстөрчдийг нам хамаарахгүй хавчин гадуурхахад хүргэдэг гэнэ лээ.
Ямартаа л Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаярыг огцруулах гэж нэг хэсэгтээ улстөр хийсэн тэрбээр өдгөө Өвөрхангай аймгийн АН-ын дарга Т.Хасбаатарыг намаас нь хөөлгөж дөнгөсөн.
Харахад тав гэзэг тавьж, төрийн хүний шинжийг гаднах төрхөөрөө бүрдүүлэх гэсэн эл эрхэм ирээдүйтэй залуусыг нухчин дарах гэсэн туйлын мөрөөдөлтэй гэнэ шүү. Тиймээс л тэрхүү бодолдоо хэт хөтлөгдөн энэ мэтийн увайгүй үйлдэл хийж, өөрийнхөө нэр хүндийг унагаж байгаагаа даанч нэг мэддэггүй юмсанж.
АН-ынхан ч түүний энэ мэтийн явуургүй занг мэддэг болохоор “УИХ-ын гишүүн Р.Гончигдоржийн нас ч явж байна даа” гэхээс өөрийг хэлж чаддаггүй гэнэ лээ.
Монголын төрд залууст халтай улстөрчид олширвол ч төр дампуурахын цондон доо.
Эх сурвалж: “Өглөөний сонин”
URL: