МАХН-ын дарга Н.Энхбаярын суусан онгоц ослын буулт хийжээ

МАХН-ын дарга Н.Энхбаяр Чойбалсан хотод ажиллахаар өчигдөр орой  20.00 цагийн “Изинис”  Эйрвэйз компанийн онгоцоор нисэх байсан ч согтуу хүмүүстэй маргаан үүсгэсэн учраас сууж явсан онгоцоо ослын буулт хийлгэхэд хүргэсэн  гэдгийг эх сурвалж мэдээллээ. Онгоц эрт нисэх байсан ч агаарын саатлын улмаас хойшилж 20.00 цагт ниссэн аж. Энэ хугацаанд тус онгоцоор үйлчлүүлж байсан нэгэн зорчигч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн байна. Тэрбээр, Н.Энхбаяр дарга болон тус онгоцны үйлчлэгчтэй зүй бусаар харьцаж, хэрүүл маргаан үүсгэж бараг зодоон хийж эхэлсэн учраас онгоц ослын буулт хийж согтуу зорчигчийг буулгаад 22.00 цагийн орчимд дахин ниссэн байна. Н.Энхбаяр даргатай хамт намын гишүүн Ч.Улаан болон бусад хүмүүс дагалдан явж байжээ. Мөн тус онгоцонд дуучин Quiza  болон олны танил хэд хэдэн хүмүүс  хамт зорчиж байжээ.

Б.Ууган

mminfo


URL:

Сэтгэгдэл бичих