”Нарантуул”-ын уулзварыг засч байна

Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулагдсаны 806 жилийн ой, Ардын хувьсгалын 91 жилийн ойг тохиолдуулан нийслэлд ид өрнөж буй зам засвар, тохижилтын ажлуудыг наадмын өмнө дуусгахаар төлөвлөөд байгаа. Тэдний нэг нь “Нарантуул” захын уулзвар юм. Энэ хэсгийг дөрвөн замын уулзвартай болгох ажил иргэдийн сэтгэлд ихээхэн нийцэж буй аж. “Нарантуул” захын баруун талын буюу шинээр нээж байгаа дөрвөн замын уулзварын замын ажлыг энэ сарын 20 гэхэд дуусгаж, хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

Эх сурвалж: “Улаанбаатар таймс”


URL:

Сэтгэгдэл бичих