Дүүргийнхээ иргэдийн газрыг булаасан Т.Насанхүү дахин НИТХ-д нэр дэвшив
“Сүүн хувьсгал” аянаар үнэн нүүр царайгаа далдалсан “Монфрэш” группийн захирал Т.Насанхүүгийн импортолдог тамхи, архи, дарсны нэр төрөл 26 давчихжээ. Наанаа сүү, сүүн бүтээгдэхүүн ярьж архи, тамхийг жигшсэн дүр үзүүлдэг ч архи, тамхи бол түүний бизнесийг хөдөлгөгч гол хүчин зүйл.
Тухайлбал, Т.Насанхүүгийн эзэмшилд байдаг “Ар Ти Эн Ти” ХХК 2005 оноос эхлэн Куба улсаас 10 гаруй төрлийн навчин тамхи, 20 гаруй төрлийн архи, дарсыг импортлон борлуулж байна. Навчин тамхи нь хар тамхины хольцтой, мансууруулах чанар ч хар тамих шиг хүчтэй. Гэтэл “Би хар тамхи, архийг үзэн яддаг учраас сүү өргөж амьдардаг” хэмээн Ерөнхийлөгчтэй барьцдаг тэрбээр НИТХ-д сонгогдохоор Баянзүрх дүүрэгт дахин нэр дэвшиж байна.
Хамгийн гол нь Т.Насанхүү гэдэг хүн гэр бүлийнхнээсээ компанийг нь булааж, ахыгаа хоосолсон олиггүй эр. Гэр бүл, хамаатан саднаа боддоггүй ийм хүн сонгогдсон тойргийнхоо иргэдийг бодно гэж үү. Түүний энэ хөгийн занг гэр бүлийнхэн, хамаатан садан, хамт ажилладаг хүмүүс нь хүртэл ярьдаг. Ямар сайндаа л төрсөн ах нь болох “Монсоник” бүлгийн ерөнхийлөгч Т.Баярхүү “Манай Насанхүү НИТХ-д ороод л хүнээ байчихсан. Сав л хийвэл газар, мөнгө, хахууль гэсэн юм яриад байдаг болчихлоо” гэж байх вэ дээ. Учир нь Т.Насанхүү төрсөн ахынхаа хөлс хүчээ баран байж босгосон компанийг нь өөрийн болгож авчихаад хөөсөн гэдэг. Төрсөн ахыгаа хөсөр хаясан хүн сонгогч олны итгэлийг даана гэдэг юу л бол.
Дээр нь Т.Насанхүү банканд баахан өртэй. Тэрбээр гурван банкнаас хоёр тэрбум төгрөгийн зээл авчихаад зээлээ төлөлгүй гүрийж байгаа. Тодруулбал, “Хадгаламж” банканд гэхэд нэг тэрбум 600 гаруй сая төгрөг, “Капитрон” банкнаас 577 сая төгрөг зээлсэн байна. Ийм өртэй хэмээн арван хэдэн хуудас материалыг банкууд хавсаргажээ. Мэдээж зээлсэн мөнгө нь сонгуулийн сурталчилгаанд зориулагдаж байгаа нь лавтай.
Энэхүү зээлийн асуудлаар банкныхан шүүхэд хандаж, шүүх Т.Насанхүүг өртэй гэдгийг нотолсон байдаг. Улсын Дээд шүүхээс “өр төлбөртэй” гэдгийг “Хувь хүн өөрийнхөө нэр дээр эсвэл хувь эзэмшдэг аж ахуйн нэгжийнхээ нэр дээр авсан зээл нь хугацаа хэтэрсэн, төлөгдөөгүй бол” өртэйд тооцох талаар заасан. Гэвч Нийслэлийн Сонгуулийн хорооныхон энэ асуудлыг нүдэн балай чихэн дүлий өнгөрүүлж, нэр дэвших эрх олгожээ.
Т.Насанхүүгийн бас нэгэн тодорхойлолт нь газрын наймаачин. Нийслэл хотод сул үлдээд байсан 200 га газар энэ хүний гараар оржээ. Т.Насанхүү 2008 онд МАН-аас НИТХ-ын төлөөлөгчөөр сонгогдсоныхоо дараа буюу 2011 онд Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд “Нэйшнл миллениум констракшн” ХХК гэсэн нэр дээр 60 га газар, 20 дугаар хороонд 140 га газрыг “Гачуурт дэйри” ХХК-ийн нэр дээр авсан байна.
Т.Насанхүү “Нэйшнл миллениум констракшн” ХХК-ийн 50 хувь, “Гацуурт дэйри” ХХК-ийн 50 хувийг эзэмшдэг аж. 200 га гэдэг бол 3000 айлын хашааны газар. Гэтэл дүүргийнх нь иргэд гэрээ овоолох газар хайж, дөрвөн жил явлаа. Ийм хүн дахин Баянзүрх дүүргээс ИТХ-д сонгогдохоор зүтгэж явна. Гэхдээ Баянзүрх дүүргийн сонгогч олон Т.Насанхүүгийн булхай, луйврыг хэлүүлэлтгүй мэдэж байгаа биз ээ.
Эх сурвалж: “Өглөөний сонин
URL: