Баянголчууд Ц.Мөнх-Оргилоос ээлжит уран амлалтыг нь бус, 4 хүний амь хэрхэн үрэгдсэнийг л сонирхож байна

УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаа шувтарч, санал хураалт явагдах өдөр ойртож байна.
Хэдийгээр нэр дэвшигч бүхэн элдэв сайхан амлалтыг өгч байгаа ч сонгогчид нэг үеэ бодвол тэдний хийнэ гэж амлаж буй үгэнд хууртах бус хийсэн ажилд нь дүн тавьдаг болсон тухай ажиглагчид өгүүлж буй юм.
Иймээс ч  зарим нэр дэвшигчид санал хураалт явагдаагүй шахам байхад сонгогчдын дэмжлэг авахгүйгээ иргэдтэй хийх уулзалтаас мэдэрч буй гэхэд хилсдэхгүй. Тэдний нэг нь УИХ-ын гишүүн Цэндийн Мөнх-Оргил.
Иргэдтэй хийх уулзалт болгонд түүний ээлжит амлалтыг сонсохоос илүү 2008 оны 7 сарын 1-нээс 2-нд шилжих шөнө амиа алдсан дөрвөн хүний талаар л сонирхсон асуулт байнга тавигддаг гэнэ.
Саяхан 2008 оны 7 сарын 1-нд хүн буудан алсан хэргээр цагдаагийн газрын удирдлагууд ял сонссон нь тухайн үед төв штаб, Хууль Зүй, Дотоод Хэргийн Яамыг толгойлж байсан түүнд яагаад хариуцлага огт тооцохгүй байгаа тухай эргэлзээг иргэдэд  төрүүлж буй нь ч зайлшгүй зүйл билээ.

П.Амгалан


URL:

Сэтгэгдэл бичих