Монголчууд АЗ ЖАРГАЛГҮЙ

Их Британийн судалгааны төв “New Economic Foundation”-аас “Бүх дэлхийн аз жаргалын индекс” буюу “Happy Planet Index 2012”-ыг гаргалаа. 2006 оноос гаргаж эхэл сэн энэхүү чансаагаар дэлхийн улс орнуудыг ард иргэдээ аз жаргалтай амьдруулж чадаж байгаа эсэхийг дүгнэн эрэмбэлдэг. Тус төвийн мэргэжилтнүүд ард иргэд нь амьдралдаа сэтгэл хангалуун байгаа эсэх, дундаж наслалт болон экологийн байдлыг нь харгалзан дүгнэжээ. Коста Рика байгалийн баялгаа яг хэрэгцээгээрээ ашигладаг, хүн амынх нь дундаж наслалт 77.4, ард түмэн нь сэт гэл хангалуун амьдардаг гэсэн үзүүлэлт, 64.036 оноогоор 2012 оны хамгийн аз жаргалтай орноор шалгарсан байна. Харин манай орон 151 орны 145-д жагсаж “хомоол хамжээ”. Манайх дөнгөж 26.766 оноо авсан нь аз жаргалгүй оронд багтаж буй юм.

М.СУГАРАА


URL:

Сэтгэгдэл бичих