Хийсэн ажил, хэлэх үгтэй Д.Сумъяабазар

Сонгууль хаяанд айсуй. Хэн гэдэг аавын хүү энэ удаагийн сонгуульд ард түмнийхээ итгэлийг өвөртлөн гарч ирэх бол доо. Мэдээж цагийн юмыг цагт нь хийдэг, нас залуу цус шингэн, мэдлэг боловсролтой залуучууд тус сонгуульд ихэд дээгүүр давхих магадлал өндөртэй байгаа юм. Сонгинохайрхан дүүрэгт л гэхэд манай залуу бизнесмэн Д.Сумъяабазар, С.Түмэнгэрэл нарын залуучууд МАН-ыг төлөөлөн нэр дэвшээд буй.

Д.Сумъяабазарын хувьд өнгөрсөн дөрвөн жилд хотын парламент буюу НИТХ-д сонгогдоод суучихсан чамгүй олон ажлыг санаачлан хийсэн гэж тойргийн иргэдээсээ ам сайтай байгаа бол олон жил ард түмэндээ эрүүл хүнс үйлдвэрлэж хүргэсэн “Өгөөж”-ийн С.Түмэнгэрэл ч мөн адил сонгиночуудын итгэл хүлээлгэх хүмүүсийн нэг болжээ.

Манай улсын шилдэг залуучуудын нэг Д.Сумъяабазарын хувьд төрд бэлтгэгдсэн хүн. Яагаад гэхлээр тэрээр шилдэг банкир төдийгүй Монголын урдаа барьдаг банкнуудын нэг болох Үндэсний хөрөнгө оруулалтын банкны ТУЗ-ын даргаар олон жил ажилласан.

Мөн нийслэл Улаанбаатар хотын ИХТөлөөлөгчөөр сонгогдож ажиллахдаа нийслэлийн хөгжлийн чөдөр, тушаа болсон эрх зүйн байдлын тухай хуулийг санаачлан УИХ-д өргөн барьсан төдийгүй тойрогтоо амалсан амлалт, мөрийн хөтөлбөрөө бүрэн гүйцэд хэрэгжүүлсэн нэгэн. Тэрээр хийсэн ажилтай, хэлэх үгтэй залуу улстөрч. Түүний хийсэн ажил болон хэрэгжүүлсэн мөрийн хөтөлбөрийг нь тоймлон үзвэл:

Нийслэлийн 06 дугаар тойрог буюу Сонгинохайрхан дүүргийн Толгойт бүсийн 1, 2, 3, 4, 5, 6, 22, 23, 26 дугаар хорооноос 2008 онд  Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд Төлөөлөгчөөр сонгогдсон.

Дэд бүтцийн салбарт:

  • Нэгдүгээр хорооны дундуур Нарангийн голын 3,8 км авто зам
  • Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэг хүртэлх 1.22 км авто зам
  • З-р хорооны дундуур 0,5 км авто зам
  • 4, 5 дугаар хороог заагласан далан дээгүүрх 2.5 км авто зам /хуучин 36 у/м-ын гүүрийн шинэчлэлт/
  • 6-23 дугаар хорооны зааг дээр гүүрийн ажил
  • Москва хорооллын урд талд байрлалтай баруун уулын суваг дээрх 36х2 метр төмөрбетон хос гүүрийн засвар
  • 15 дугаар хороо, 1 дүгээр хорооллын 12 дугаар байрны араас дэнж хүртэлх 0.2 метр авто зам, гүүрийн хамт
  • 18 дугаар хороо, 5 шарын хороолол доторх 1.1 км авто замын засвар
  • Таван шараас Толгойт, Орбитын уулзвар хүртэлх 2.5 км авто замын өргөтгөл, шинэчлэлт
  • Нарангийн гол-МУБИС, Толгойт-Халдварт гэсэн шинэ чиглэлүүдийг бий болгон нийтийн тээврийн том оврын автобусны шугам
  • 3-р хорооны зөөврийн усан сангуудыг төвлөрсөн системд холболт
  • 2-р хорооны 1-22 дугаар гудамж, 5-р хорооны 12 гудамжуудад болон 3-р хорооны 1,5 км замын гэрэлтүүлэг
  • 1-р хорооны 380 өрх, 22- р хорооны 580 өрхийг шинээр төвийн цахилгаанд холбуулж, нэмэлт трансформатор бариулж 3-р хорооны 2000 өрхийг хамарсан цахилгаан хүчдэлийг сайжруулсан.

Нийгмийн салбарт:

  • Хорооны хэсгийн ахлагчдыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжуулах ажлыг санаачлан НИТХ-д хэсэг төлөөлөгчдийн хамтаар оруулан шийдвэрүүлсэн.
  • Шинээр байгуулсан хоёр хороонд Хороо болон Өрхийн эмнэлэг, цагдаагийн цогцолбор барилга барих асуудлыг санаачлан, НИТХ-аар шийдвэрлүүлсэн. Гүйцэтгэлийн шатандаа явагдаж байна.
  • Мөн ахмадуудын баяраар ахмадуудыг хүлээж авч, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг уламжлал болгон тогтмол зохион байгуулсан.
  • Толгойт бүсийн иргэдийг уушиг, цээжний хөндийн эмгэгийг оношлон илрүүлэх флюрографийн эмнэлгийн оношлогоонд хамруулсан.
  • Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлд Япон улсад үйлдвэрлэсэн Ниссан Хоми маркийн түргэн тусламжийн иж бүрэн тоноглол бүхий машин, холбогдох тоног төхөөрөмжийн хамтаар хандивласан.
  • 1-р хорооны өрхийн эмнэлэгт түргэн тусламжийн машин шийдвэрлэсэн.
  • Дүүргийн засаг захиргааны нэгжийн боловсон хүчний асуудал, залуучуудыг дэмжих зорилгоор гурван хорооны Засаг даргыг Удирдлагын Хөгжлийн Академид суралцуулсан.
  • 5-р хорооны хойд зах, 22-р хорооны Хангайн 70 дугаар гудамжинд хүүхдийн тоглоомын талбай байгуулсан,
  • 1-р хорооны 111-р цэцэрлэг, 2-р хорооны 81-р цэцэрлэгүүдийн тохижилт, өргөтгөлтийн ажлуудыг шийдвэрлэсэн.

Хог хаягдал боловсруулах чиглэлээр:

  • Бүх төрлийн хаягдал хог боловсруулах үйлдвэр байгуулах төслийг Улаан чулуутын хогийн цэгийн дэргэд Концессын тухай хуулийн хүрээнд хэрэгжүүлэхээр шийдвэрлүүлсэн, гүйцэтгэгчийг сонгох уралдаант шалгаруулалтын шатанд явж байна
  • Койка төслийн шугамаар Нарангийн энгэрийн хогийн цэгийн хажууд хоногт 100 тн хог боловсруулж 2 тн хатуу түлш боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэр барих ажлыг эхлүүлж улсын Комисс хүлээж авахад бэлэн болоод байна.
  • Хог тээврийн авто машин худалдан авах зориулалтаар нийт 14,5 тэр бум төгрөгийг Нийслэлийн төсөвт суулгаснаас СХД 1-13 дугаар хороонд зориулж шинэ хог тээврийн машин худалдаж аваад байна.

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр:

  • Өрхийн орлогыг нэмэгдүүлэх Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор НЗД-ын дэргэд Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийг байгуулсан.
  • Дүүргийн залуусын дунд өрхийн үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэх зорилгоор төсөл бичих сургалтыг зохион байгуулж Сонгинохайрхан дүүргийн 32 хорооний 3000 гаруй иргэдийг хамруулсан

гэх мэтээр хийсэн ажил их байгаа ч хийх ажил бүр их байна гэж нэр дэвшигч Д.Сумъяабазар итгэл төгс хэлсэн юм.

А.ТЭМҮР


URL:

Сэтгэгдэл бичих