OTЗ, НЭХСК хамтран Монголын нүүрсний төлөө Дерипаскитай өрсөлдөнө

Оросын Төмөр Зам /OTЗ/, Сибирийн Эрчим Хүчний Нүүрсний Компанитай /НЭХСК/  хамтран Монголын Таван Толгойн нүүрсний ордын төлөө өрсөлдөнө. Тэдний өрсөлдөгч нь “EN+ групп” Олега Дерипаски болж болох юм. Коксжих нүүрсний үнийн огцом өсөлтөөс хамааран орд газрыг ашиглах нь ирээдүйтэй болсон байна.
ОТЗ, ЭХНСК болон Япон, Солонгосын хэд хэдэн компани хамтран Таван Толгойн ордыг олборлох тендерт оролцохоор консорциум байгуулсан гэж нэг оролцогчийн төлөөлөгч мэдэгдэв. Төсөлд оролцох хувь хэмжээгээ тохиролцоогүй байна. Гэхдээ ОТЗ консорциумын нэрийн өмнөөс тендерт саналаа өгсөн гэнэ.  Саналдаа Монголын нутгаар төмөр зам тавьж, Оросын Алс Дорнодын боомтоор дамжуулан нүүрсээ Хятад, Япон, Солонгосын эцсийн хэрэглэгчдэд хүргэх үндэслэлээ гаргажээ. Консорциумд Японы Sumitomo Corp, Marubeni Corp, Itochu Corp, Sojitz Corp зэрэг компаниуд оржээ.
Орд газарт Оросын өөр нэг өрсөлдөгч гарч иржээ. “EN+ групп” нь өөрийн саналаа өгсөн, ялна гэдэгтээ найдаж байна” гэж Олег Дерипаскийн хяналтанд байдаг “EN+ групп”-ийн төлөөлөгч «Газете.Ru» сонинд мэдээлжээ.

Өнгөрсөн 9 сард “EN+ групп”-т багтдаг «Евросибэнерго» компани Монголын Жаст холдингтой эрчим хүчний салбарт стратегийн түншлэл байгуулах өөрөөр хэлбэл Таван Толгойн орд газарт хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зуржээ. Бусад 15 өрсөлдөгч нарын дунд Хятадын Shenhua, Японы Mitsui, Энэтхэгийн Arcelor Mittal, Бразилийн Vale, Америкын Peabody, Австралийн Xstrata компаниуд сонсогдож байна.
ОТЗ-ын хувьд энэ төсөлд оролцох нь ойлгомжтой хэрэг, компани Монголд сайн хэлхээ холбоотой, дээр нь төслийн гол элемент дэд бүтцийг байгуулах боломжтой гэж «Уралсиб»-ын шинжээч Николай Сосновский тайлбарлав. Сосновский Оросын талаас хоёр дахь оролцогч гарч ирэх нь ялах магадлалыг багасгана. Ийм учраас “EN+групп”  консорциумтай хамтран орж болох юм. Гэхдээ Хятадын эсрэг Оросын компаниудад боломж бараг байхгүй гэсэн таамаг дэвшүүлжээ.
«Брокеркредитсервис»-ын шинжээч Олег Петропавловский хятадуудын санхүүгийн боломж оросын тоглогчдынхоос хавьгүй их, Хятадууд орд газрыг ашиглах илүү сайн нөхцөл тавьж болох юм. Түүнээс гадна Монгол Хятадын улс төрийн харьцаа Оросынхоос  сайн гэж ярив. Хэрвээ Оросууд яллаа гэхэд борлуулах зах зээл нь нэгдүгээр ээлжинд Хятад, Япон, Солонгос байна. Монголд нэг ч боомт байхгүй учраас нүүрс Хятад руу гарах нь ойлгомжтой гэж шинжээч Глин Локок баталж байна.
Хятад, Япон, Солонгос улсууд аварга том BHP Billiton ба Rio Tinto-гоос хамаарал аа багасгахын тулд дэлхий даяар нүүрс болон төмрийн хүдрийн эх үүсвэр хайж байна.
Коксжих нүүрсний эрэлтээс шалтгаалан Азид нийлүүлэх нүүрсний үнэ 78% өсөж одоо байгаа тонн тутмын 225 долларын үнэ 4 сарын 1-нээс 400 доллар хүрч нэмэгдэнэ гэж Bank of America Merrill Lynch-ын шинжээчид тооцож байна. Харин Монголын нүүрс хэрэглэгчдэд илүү хямд очих юм.

Эх сурвалж нууц.мн


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих