“Скайтел”-ын мэргэжилтнүүд Д.Болорын увайгүйг гайхаж байна
“Мобиком” компанид олон нийттэй харилцах албаны дарга, гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Д.Болор гэгч өрсөлдөгч компанийхаа захирлаар очсон нь Монголын бизнесийн салбарт гарсан томоохон ёс зүйгүй үйлдлүүдийн нэг болсон билээ.
Энэ тухай ч сонин.мн өмнө нь олонтаа мэдээлж байсан.
Өрсөлдөгч компанийхаа гүйцэтгэх захирлаар очмогцоо “Хамгийн найдвартай сүлжээ бол Скайтелийнх. CDMA” гэхчилэн хэвлэлд ярилцлага өгч, “Хоол идсэн тогоо руугаа шүлсээ хаяхгүй байх” гэх хүний эрхэм чанарыг уландаа гишгэсэн үйлдэл гаргасан нь тун ч олон хүний дургүйцлийг хүргэсэн.
Харамсалтай нь тэрээр хүн чанар, мэргэжлийн ёс зүй гээчийг ор тас мартсан бололтой өмнө нь ажиллаж байсан компанийхаа сүлжээг найдваргүй, шинээр орсон компанийхаа сүлжээг л ганц чагнуулдаггүй утас гэж зарласан идэвхжүүлэлтийг ажлыг эрчимтэй явуулж эхэлсэн байна.
Мөн үүрэн холбооны компаниудын зөрчлөөс хүмүүс тэдний аль аль нь сүлжээний нууцлал муу гэдгийг ч бас мэдэж авч байгаа бололтой.
н.Пүрэвдорж
сонин
URL: