Гэр хорооллынхон газраа хурдан чєлєєлєєсэй
Гэр хорооллыг орон сууцжуулах хєтєлбєр хэрэгжиж эхлээд багагvй xyгацаа єнгєрлєє.Улс, нийслэлээс чамгvй хєрєнгє хаяж, зохион байгуулалтын ажлыг ч нэлээд боловсронгуй хийж байна.Нийслэл єдєр єдрєєр єнгєжиж, барилгажиж байгаад баярлахгvй хvн хаана байхав.
Харин орон сууцжуулах барилгажуулах ажилд гэр хорооллынхон багагvй хvндрэл учруулж, тоос шороо, шавар шавхайтайгаа vлдэхийг хvсч байна гэхэд нэг их хилсдэхгvй болов уу. Энэ онд орон сууцны долдугаар хорооллыг сvндэрлvvлэхээр болсон. Бидний нэрлэж заншсанаар Ногоон нуур буюу “Дєлгєєн нуур”-ын арын гэр хорооллыг орон сууцны хороолол болгохоор шийдвэр хэдийнэ гарч, удахгvй газар чєлєєлєх ажил эхэлнэ.
Vvнтэй зэрэгцээд зарим айлууд амандаа багтахгvй шахам vнэ хэлж, газраа vнэд хvргэх гээд гэдийчихнэ гэдэгт мєрийцсєн ч болохоор. Уг нь нийслэл газрыг нь зохих vнэ хєлсєєр бодож нэгээс хоёр єрєє байр єгєхєєр тохиролцох юм билээ. Айлуудын тvр байрлах орон сууцнуудыг ч барьж эхэлсэн, эхнээсээ ашиглалтад орчихсон. Агаарын бохирдлыг бууруулахын тєлєєх хамгийн эхний алхам энэ юм. Тэгээд ч хотынхоо тєвд ил жорлонд бие засч, авгай хvvхнvvд гудамжиндаа угаадсаа гаргаад асгачихдаг, шороо тоос бужигнасан бvдvvлэг аж амьдралтай улс орон цєєхєн биз. Тvм буман хvн амтай Энэтхэг, Хятадын хєдєє тосгон суурингууд л тийм байдаг юм билээ.
Гэр хорооллынхон л нийслэлийн хєгжил, бvтээн байгуулалтын ажилд саад болдог. Нарны замыг барьж дуусгадгийн даваан дээр гурван айл хашаагаа ч татдаггvй, гэрээ ч нvvлгэдэггvй гурван жил болж, тэр хэмжээгээр шинэ замын ажил зогссон. Кино vйлдвэрийн баруун талын шинэ зам ганцхан айлаас болж бvтэн хоёр жил гацсан гээд тоочоод байвал бишгvй их тєвєг удсан. Удахгvй “Нарантуул”-ын арын, Зурагтын гэр хорооллууд орон сууцны хороолол болох юм гэсэн. Эртхэн шиг тохиролцоод газраа чєлєєлєєд єгчихвєл хэн хэндээ амар баймаар. Бид алийн болгон улсынхаа нийслэлийн тєвд эсгий гэртэйгээ амьдрах билээ. Дулаан, тохилог орон сууц бариад, оруулаад єгье гэж байхад харин ч дуртай нь аргагvй тохироогоо хийгээд газраа чєлєєлєєд єгчих хэрэгтэй бус уу.
Орон сууцны долдугаар хороолол барих сургаар зам дагуух айлуудын газрыг хувь хvмvvс, компаниуд єндєр vнээр худалдан авч, хоёрын хооронд ганц хоёр давхар vйлчилгээний тєв, баар сав бариад эхэлчихлээ. Тэд ч бас бvтээн байгуулалтын ажилд саад болно. “Би ийм ч барилга барьчихсан, тийм ч дэлгvvр хоршоо, баар сав ажиллуулдаг” гээд єч тєчнєєн мєнгє нэхээд хэвтчихийг байг гэх газаргvй. Тийм зорилготойгоор байшин ч биш, амбаар ч биш савнууд барьж байгаа гэдгийг Ногоон нуур орчмын айлууд ярьж байгаа. Дундчаар нэг айлын 0.7 га газрыг хувь хvн, компаниуд тухайн айлын хэлсэн vнээр нь худалдан авч, газар дээр нь гарааш мэтхэн барьчихсан нь єдгєє ч байж л байна. Худаг ус, тvлээ нvvрс гээд гэр хорооллынхонд захаас аван зовлон их. Зовлонгоо хугасалж, vр хvvхэддээ євлvvлэх хєрєнгєтэй байхын тулд газраа эртнээс чєлєєлж єгцгєє л дєє.
Б.Анар
“Монголын мэдээ”
URL: